𝙴𝚙𝚒𝚜𝚘𝚍𝚎:5

56 8 2
                                    

Мэлмий!??

Энэ... энэ юу вэ?

Цочирдсоноосоо болоод толгой минь ажиллахаа болих нь. Хэдийн миний мэлмий болон хүч илэрсэн байхад дахиад ийм зүйл гарч ирж болно гэж үү? Боломжтой хэрэг үү? Гэхдээ тэд боломжтой тухай юу ч дурьдаагүй шүү дээ? Хэн нэгэнд хэлэвэл яах бол?

Бугуйгаа халхлаад ариун цэврийн өрөөнөөс яаран гарлаа. Үүний талаар хэлж болох ганц хүн бол тэр!

Дотуур байрны гадаа ирсэн ч орж чадсангүй. Би Ёнжэгийн өрөө хаана байдаг? Одоо Ёнжэ хаана байгааг мэдэхгүй. Хэсэг жаахан хүлээе! Тэр ирж л таарна.

Хэсэг хугацаанд түүнийг хүлээн суусан ч ирсэнгүй. Энэ хооронд сая болсон зүйлийн тухай бодно.

Түүнд хэлэх нь зөв болов уу? Хэн нэгэнд хэлэх ёстой болов уу? Энэ ямар нэг муу зүйл байвал яанаа? Санаа зовох оо больж чадахгүй нь! Энд байгаа ямар ч хүнд итгэхгүй байгаа ч Ёнжэ л ганц миний дэргэд байгаа. Би яах ёстой вэ?

Толгой минь өвдөн чанга бариад сууж байтал хэн нэгэн мөрөн дээр минь гараа тавив. Би Ёнжэ гэж бодон дээш хартал Хан доктор байх нь тэр. Дотор минь битүүхэн урам хугарсан мэдрэмж төрнө.

"Хүлээж байсан хүн чинь биш бололтой"

Бодлыг минь таасанд гайхсан чинь түүн рүү гэмшингүй харан юу ч хэлсэнгүй.

"Ямар нэг юм болсон бололтой. Надад хэлэх үү?" Гэсээр хажууд минь суув.

Түүнд хэлэх эсэхтээ эргэлзэж, Ёнжэг хурдан ирээсэй хэмээн хүснэ. Яагаад ч юм үүнийг бусад хүмүүст хэлнэ гэдэг хэцүү санагдана. Би ямар нэг гэм хийгээгүй ч эмээх мэдрэмж ч давхар төрнө. Яавал дээр вэ?

"Хан доктор оо? Нэг шидтэн 2 янзын хүчтэй байж болдог болов уу?"

Яагаад ч юм би хүчний тухай асуучихсан. Гэхдээ шууд мэлмийн тухай асуухаас дээр байлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 29, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

●ᗯIᘔᗩᖇᗪ ᗩᑕᗩᗪᗴᗰY●[ᵒⁿᵍᵒⁱⁿᵍ]Where stories live. Discover now