Эхлэл

2.4K 99 1
                                    

Та бүхэн бүгд л ажлын сонгон шалгаруулалтын талаар сонсож байсан байх гэхдээ эхнэрийн сонгон шалгаруулалтын талаар сонсож байгаагүй гэдэгт би итгэлтэй байна. Та нар бараг л таамагласан байх тийм ээ би эхнэрийн сонгон шалгаруулалтын оролцогч Ким Су-А байна. Би та бүхэнд ийм зүйл сонирхолтой байж магадгүй байх гэх үүднээс энийг бичиж сууна. Юун түрүүнд энэ бүхэн юунаас үүсэлтэй яагаад сонгон шалгаруулалтанд орох болсон талаараа бичих нь зүйтэй байх гэж бодлоо. За тэгэхээр би бол дампуураад таван жил болж байгаа Су-А beauty корпорацийн захирлын ганц охин. Манай аавын компани гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргадаг бас ч гэж гайгүйд тооцогддог компани байв. Бага байхдаа ээжийгээ алдсан надад аав маань ээжийг орлодог тийм л чухал хүн. Аав маань мөнгөнөөс илүү чанар хэрэглэгчдэдээ анхаардаг ажилдаа дуртай тийм хүн байлаа. Аав бүх бүтээгдэхүүнээ байгалийн гаралтай хүний биед сөрөг нөлөөгүй орцоор хийдэг байсан болохоор хүмүүс ч манай бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай ам сайтай байдаг байв. Манайх шинэ бүтээгдэхүүн гаргах тоолонд нэр хүнд маань улам өссөөр байсан юм. Тэрийг дагаад өрсөлдөгчид ч үзэн ядагчид ч нэмэгдэж байв. Аав маань их сайн хүн байсан надад бүх зүйлийг зааж сургаж бүх зүйлээ надад зориулдаг тийм л хүн байсан. Би энэ дэлхий нь хамгийн аз жаргалтай нэгэн байсан тэр өдрийг хүртэл... Борлуулалт чанараараа үргэлж нэгт байдаг байсан байсан байтал цахим сүлжээн дэх нийтлэл энэ бүхнийг өөрчлөсөн юм. 

[Нийтлэл: Су-А beauty корпораци парабен хэрэглэсэн үү?]

Одоогоос хоёр хоногийн өмнө А******* хаягтай хэрэглэгч Су-А beauty-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээс болж хөхний хорт хавдартай болсноо өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн байна. Үүний дараагаас хохирогчид нэмэгдсээр байгаа юм. Одоогоор Су-А beauty-аас мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд цагдаагийн газраас шалгаж байгаа гэх хариуг өглөө.                                                                                                                                                                   [Сэтгэгдэлүүд]

- Ваа дэбак! хамгийн гайгүй нь гэж бодож байсан юмсан... [2000 like]

- Цэвэр байгалийн гаралтай энэ тэр битгий солиор олон хүний эрүүл мэндээр тоглочихоод зүгээр өнгөрнө гэж байхгүй шүү. Ял оноо бүх эд хөрөнгийг нь хурааж ав [5000 like]

- Арай ч дээ хохирогчид нь өрөвдөлтэй юм аа [3200 like]

- Бүгд л мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон мангасууд юм аа [5400 like]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now