The end

630 53 1
                                    

Юүри- Ээж, аав та хоёр гэрт байна уу?

Минсок- [амандаа шаар зуусаар зочны өрөөнөөс гарч ирэв] Ээж нь Су-А эгчтэй чинь хамт ширээ засах зүйлс бэлдэхээр гарчихсан байна. Яасан миний охин?

Юүри- Зүгээр л... Тэгэхээр ээж Су-А эгч хоёр гарсан гэхээр Сэүн ах гэрт байгаа юм уу?

Сэүн- [төрсөн өдрийн малгай толгойндоо зүүчихсэн шаар үлээсээр Минсокийн араас гарч ирлээ] Тиймээ манай Юүри-ийн хамгийн хайртай ах У Сэүн энд байна.

Юүри- Тэгэхээр Дури бас ирсэн байх нь ээ?

Дури- [хийлсэн шаар гартаа барьсаар] Байх нь ээ гэж угаасаа л байна шдээ

Юүри- [муухай царайлсаар] Хоёуланд нь хол байх өдөр гэж байна уу? хичээл дээр хамт сууна. Тэгснээ тараад салж явангуутаа гэрт таарчихдаг.

Дури- Уг нь хамт явъя гэх гэсэн боловч чи найзуудтайгаа өөр тийшээ явах гэж байх шиг болохоор чинь хэлээгүй юм. Тэгээд ирсэн чинь аавууд шаар үлээгээд зогсож байхаар нь тусалж байлаа. Гэхдээ угаасаа жил болгон л хоёр биенийхээ төрсөн өдрөөр гэрт нь очдог байж яагаад гайхаад байгаа юм?

Юүри- [байнга хамт байдагт залхсаар] Ганц төрсөн өдрөөр биш долоо хоногт дор хаяж хоёр удаа нэг нэгнийхээ гэрт очдог биз дээ? аав ингэж байхаар ер нь хамт амьдарчих юм уу?

Минсок- Миний гүнж хамт амьдармаар байгаа хэрэг үү?

Юүри- Яг ч тийм биш л дээ хүний үгийг шууд утгаар хүлээж авдаг сонин хүн шүү

Сэүн- [Юүри-ийн толгойг илээд] Манай хөөрхөн Юүри ахаасаа ямар бэлэг авмаар байна. Арван найман насны төрсөн өдөр юм чинь юу ч байсан болно. Зүгээр л ахдаа хэл

Юүри- Юу ч байсан уу? [нүд нь гэрэлтсээр асууна]

Сэүн- Тийм ээ юу ч байсан

Юүри- Тэгвэл ахаа би таньд дараа хэлье. Та өөрөө юу ч байсан гэсэн юм чинь өгөхгүй гэсэн юм байхгүй шүү

Сэүн- Хөөрхөн Юүридээ бүхнийг өгч чадна аа [гээд хацарнаас нь чимхэв]

Сүхён- [Гаднаас тор дүүрэн юм барьсаар Су-А, Сүхён хоёр орж ирлээ] Миний охион наад ах чинь их мөнгөтэйг мэдэж байгаа биз дээ хамгийн үнэтэй юмыг нь аваарай

Юүри- Тэгнэ ээ ээжээ

Сэүн- [хамраа үрчийлгэн] Ээж охин биш гэчихсэн шиг

Сүхён- Яасан гэнэ ээ?

Сэүн- [санаа алдаад] Юүри ахыгаа энэ дэлхий дээр юунаас хамгийн их айдаг талаар мэдэх үү?

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now