10

147 28 0
                                    

Жонхан Жошуагийн тэр цуурхлыг сонссон даруйдаа цочролд орж юу болоод байгааг гайхна.

10 гаруй жил найзалсан шүү дээ..

Гэвч тэр юуг нь ч мэддэггүй байж.

Хэсэг буруу замаар орсноо хүлээн зөвшөөрч буцан засрахыг хичээн,хичээсний эцэст чадсан.

Бас эцэст нь түүний зүрх 5 жилийн өмнөөс л түүнийг хараад цохилоод,догдлоод тэрэнтэй ирээдүйгээ төсөөлөөд байсандаа өөрийгөө жигшиж бас гайхаж байсан ч одоо тэр өөрийгөө хангалттай ойлгож байлаа.

Удаан бодож,судласныхаа эцэст хоёр хүйстнээ сонирхогч гэдгээ мэдээд авчихсан юм..

Жошуад бага зэрэг гомдсондоо нэг л мэдэхэд эвдэрч буруу замаар орж,түүнийг мартахын тулд буруу зүйлс хэрэглэсэн.

Харин дараа нь ойлгосон яасан ч мартаж чадахгүй гэдгээ.

Нэгэн өдөр түүний хайртай нэгнийг хачин залуу цохиж унагаахыг хараад уур нь савсалзаж хайртыг нь гомдоосон нэгнийг алчихмаар санагдсан ч битгий нүдэнд үзэгд гэсэн үг нь чихэнд нь цуурайтаж сонсогдон өвдөх зүрх,хорсох нүд,атиралдах хөмсөг,судас нь тод гарч иртэл атгасан гараа үл тоон түүнийгээ зөрөн өнгөрлөө.

Тийм ээ Юн Жонхан гэдэг хүн Жошуад үнэхээр их сайн,үнэхээр их хайртай.

Don't Wanna Cry《COMPLETED》Where stories live. Discover now