Тэхёнд яг л амьдаараа тамлуулагдаж буй мэт мэдрэмж төрөх бөгөөд, яг одоо бол ямар нэгэн аргаар Жонгүгтай холбогдож л байвал бүхнээ зориулахад ч бэлэн байлаа. Учир нь Жонгүг усанд хаясан чулуу мэт алга болчихсон өөрийнхөө сошиал хаягуудаар Тэхёнийг блоклож, дугаараа хүртэл сольсон нь түүнийг хэр их гомдсоныг илтгэх шиг...
Тэсэлгүй Тэхён утсаа шүүрч аван Хансу руу залгалаа. "Хөөх ямар сонин хүн залгаж байх юм?"
"Хансу нэг хэлэх зүйл байна. Чи Жонгүгтай холбоотой байгаа биз дээ? Түүнтэй уулзаад надтай яриулаад өгөөч... гуйж байна" хэмээн цөхрөнгүй дуугарахад Хансу түүнд, "Их л хэцүү гуйлт байна даа, Жонгүг дугаараа сольчихсон гэсэн шинэ дугаар нь надад байхгүй. Дээрээс нь би ч гэсэн хичээлтэй завгүй хүн учраас чамайг түүнтэй яриулах гээд явж байх зав үнэндээ алга. Бас Жонгүгтай холбоо барилгүй удсан болохоор тусалж чадахгүйн дээ." гээд утсаа таслав. "Хараал ид.. хараал ид" Тэхёний сүүлчийн найдвар Хансу байсан. Ахлах сургуульдаа хэнтэй ч харьцдаггүй байсан болохоор Тэхёнд таньдаг, холбоотой хүн байдаггүйн гай одоо л гарч байх шиг санагдана.
Харин Солонгост Хансу утсаа таслан санаа алдан Жонгүг рүү хараад, "Чи үнэхээр түүнтэй ярихгүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Түүний санаа их зовсон сонсогд-" гэхэд нь Жонгүг ширээн дээр гараа чанга тавин цохиж, "Дүр эсгэж байгаа юм! Зүгээр л түүнийг битгий ярь. Надад ядаргаатай байна" гэж хэлэн Хансуг чимээгүй болголоо.
...Зүрх нь базалж байгаа мэт хүчтэй хөндүүрлэн өвдөж, толгойноос Жон Жонгүг гэх хүн салалгүй бодогдож тэр л байхгүй бол бараг л амьдрах хүсэл үгүй болсон Тэхён сүүлдээ хичээлдээ ч явахаа болив. Өрөөний хамтрагчийнхаа утсыг түр зээлж Жонгүгийн сошиал хаяг руу олон удаа уучлалт гуйж, эвлэрэхийг хүссэн зурвас бичсэн ч хариу үл ирнэ. "Зүрх ийм хүчтэй өвдөх боломжтой гэж үү?" гэж амандаа бувтнан хөнжилдөө шургав. Ямар нэгэн алхам хийхгүй л бол энэ там шиг мэдрэмж Тэхёний дотор түймэр тавьж байсан тул тэр хөнжлөөсөө цухуйн гүнзгий амьсгаа аван, босож суулаа.
Харин дараа нь аав руугаа залгав.
Хэзээ, хаанаас нь гараад ирсэн зориг эсвэл тэнэг үйлдэл үү гэдгээ өөрөө ч ойлгоогүй байх үед дуудлагын хариу ирж "Байна уу?" гэсэн дуу сонстлоо. "Аав.. Би байна хүү нь... та битгий утсаа салгаарай. Чухал ажилтай завгүй, бүр эсвэл сонсмооргүй үзэн ядмаар байсан ч ганцхан удаа хүүгээ сонсооч тэхүү гуйж байна. Яг одоо болчимгүй үгс хэлж цухлыг чинь хөдөлгөж магадгүй ч намайг ойлгохыг хичээрэй. Хэцүү байна. Үнэхээр хэцүү... Би түүнийгээ алдчихсан. Амьдрах шалтгаанаа алдчихсан учраас заримдаа үхлийн талаар бодол ч толгойд орж ирэх юм. Гэхдээ би үхнэ гэж сүр дуулиан болгож таныг сүрдүүлэхийг хүсэхгүй байна. Та гайхалтай аав биш ч, сайн аав байхыг хичээдэг байсан. Намайг сайн хүн болгох гэж одоог хүртэл хичээсээр ч байгааг чинь мэдэх учраас ядаж л таны төлөө би амьд байх болно оо. Надад зарцуулж буй мөнгийг чинь ч хүртэл үнэ цэнэтэй гэж боддог учраас яг Солонгос руу буцмаар байна, энд түүнгүйгээр хэцүү байна ч гэж хэлэхгүй ээ... Зүгээр л ганцхан удаа л түүнтэй уулзуулаад өгөөч. Хоёр цаг, эсвэл ганцхан цаг байсан ч хамаагүй түүнтэй л уулзаж байвал, Жонгүгийг харж хоолойг нь сонсож чадаж байхад л хангалттай. Хэрвээ миний хүсэлтийг зөвшөөрөх юм бол таны сайн хүү байхын төлөө улам их хичээе. Хий гэснийг чинь бүгдийг нь хийе. Тийм болохоор ганцхан удаа туслаач ааваа... Надад туслаач" Тэхён хэлэх гэсэн бүх үгсээ хэлж дууссаныхаа дараа мэлмэртэл уйлж байсан юм. Харин удалгүй Ким ноён хариу хэлэлгүй утсаа таслаж тэдний дуудлага дууссан юм.
...

YOU ARE READING
We're Just Teenagers
Short Story...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.