2. Хуримын тов

97 25 9
                                    

"Нэгэн бороо ширүүнээр хурсан өдөр тамын эзний ууган хийгээд цор ганц хүү нь мэндэлсэн юм. Бороо ихээхэн ширүүнээр орж байхад хүүхэд мэндэлвэл түүнийг хүчирхэг нэгэн болно хэмээн улаан улсын иргэд хуучсаар ирсэн. Үнэхээр л тамын хүү Бэкхён балчир нас, бага нас, дунд нас, өсвөр нас, насанд хүрсэн үе гээд бүхий л насандаа эзэн нь байж, хүч чадлаараа ямагт тэргүүлсээр ирсэн аж. Түүний хүч чадлыг дүйцхүйц эгэл бус хүмүүн Улаан улсад үгүй бизээ. Тэр хилэгнэсэн цагт бүгдийг устгаж чадна. Тамын хүүг мэндлэх үед нэгэн зурхайч түүнд эгэл бүсгүй заяагдах агаад тэр л бүсгүйдээ хайр сэтгэлээ өгнө гэсээр ирлээ. Тэр мянга гаруй жил тэрхүү бүсгүйгээ хайн явав. Нэгхэн жилийн өмнө тамын хүү дэлхий дээр айлчлал хийн явахдаа чамайг харсан. Тэр чамд дурласан эсэхийг мэдэхгүй ч намайг явуулж, чамайг авчруулахыг хүсэв. Гэхдээ. . . Мэри, чи бид хоёрын уулзсан хугацаа бол хорин нэгдүгээр зуун. Гэвч тамын хүү чамтай түүнээс ч эрт уулзахыг хүссэн учир цаг хугацааны бурханаар цаг хугацааг ухраан арван дөрөвдүгээр зуунд энэ бүгдийг эргүүлсэн юм. Цаг хугацаа буцсаныг зөвхөн бурхад л мэднэ."

Хэлэх үг битгий хэл хийх үйлдэл ч үл олдоно. Үнэхээр цаг хугацааг ухраачихсан гэж үү? Гайхалтай. Тун гайхалтай.

"Сү-Сүёол-а? Үран та хоёр маргалдаагүй биз дээ? Тэр чамд ихэд дургүйлхэж буй мэт байсан." гэхүл тэрбээр санаа алдан "Улаан улс, дэлхий, тэнгэрийн улс гэх энэ гурван ертөнц нь гурвуул өөр өөр зан араншинтай хүмүүс бий. Улаан улсын иргэд нь тийм ч зөөлөн сэтгэлтэй нэгэн биш. Мөн тус улсын иргэдийн зан авир нь ширүүн агаад тэд бүгд гоблин, чөтгөр, шулам, цус сорогч нар юмсанж. Харин дэлхийн хүнд бүх төрлийн зан араншин байдаг. Тиймээс тэдэн дунд сайн ч хүн бий, муу ч хүн ч бий. Тэнгэрийн улс бол аз жаргалын газар. Үүнд үргэлж бусдад туслахыг хүсдэг иргэд байх бол улаан улсад хорлохыг хүсдэг нь байдаг л гэсэн үг." гэх нь тэр.

Тэгвэл тэрхүү Бён Бэкхён гэгч нь тийм ч зөөлөн нэгэн бус хэрэг үү? Би яах ёстой вэ?

Бодлогоширон суух зуур гаднаас өнөө өндөр биеэрхүү эр ороод ирэв. Тэр явсаар Сүёолд нэгэн зүйлийг шивнэн нааш харна.

"Пак Чанёол, чи чинь юугаа дэмийрээд байгаа юм бэ? Яагаад хуримын товыг ойртуулна вэ? Үүнийг галт шувуун бурхан мэдвэл тэрбээр тийм ч зөөлөн байхгүй л болов. Үүнийг эзэнд анхааруулсан нь дээр байх."

"Галт шувуун бурхан өөрөө энэ товыг гаргасан. Эхнэр, битгий бухимд!"

"Байз, юун хуримын тов бэ?" гайхан ийн асуувал "Тамын хүү та хоёрын хурим." гэх нь тэр. . .

HELLBOYWhere stories live. Discover now