4. Шинэ найзууд

65 16 3
                                    

Энэ газар ирээд хэдийн нэг долоо хоногийг ардаа үдсэн ба энэ хугацаанд ердөө хоолны танхим болоод Үран дээр л очсон. Сүёолтой уулзаагүй. Надтай уулзах гэж хэд хэд ирсэн ч би хүлээж аваагүй аж. Харин өнөө Хисын байнга ирж бодол болохоо боль гэж зандарсаар. . .

Бэкхён өдөр бүр ирж намайг хэр байгааг хараад элдэв зүйл ярилгүй буцаад явчихана. Ярих зүйл нь хурим. Хуримдаа бэлд, даашинзаа сонго гээд л. Хамгийн гайхмаар зүйл нь энд хүртэл даашинз өмсдөг гэж үү? гэж би хэдэнтээ гайхаж байгаа.

Би урьд өмнө нь там гэхээр тэнгэр нь бүүдгэр, өвс ногоо ургадаггүй бараан өнгөөр дүрсэлж төсөөлдөг байсан. Гэтэл энэ бүгд бодосноос минь өөр байв. Миний амьдарч байсан дэлхий шиг. . .

"Авхай, даашинзнууд ирлээ." шивэгчин ийн хэлэхэд ор хэмээгээд суутал удалгүй шивэгчид нэг, нэг даашинз барин орж ирнэ. Үүнийг Бэкхён явуулсан юм гэнэ билээ. Цаг хугацаандаа тааруулж даашинзыг сонгосон гэх аж.

Олон даашинз үзсэний эцэст нэг л даашинз таалагдав. Гэхдээ яах вэ, Бэкхён мэдрэмжтэй л юм. Өнөө даашинзаа авч өмсөн үзвэл яг л таарч байлаа.

Хаалга хүчтэй онгойн Хисын орж ирээд "МЭРИ КИМ ГУЙЯ! БИТГИЙ ЮМ БОД Л ДОО!!" гэсээр уйлагнахтай зэрэгцэн Жонвон болон хоёр залуусын хамтаар орж ирнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хаалга хүчтэй онгойн Хисын орж ирээд "МЭРИ КИМ ГУЙЯ! БИТГИЙ ЮМ БОД Л ДОО!!" гэсээр уйлагнахтай зэрэгцэн Жонвон болон хоёр залуусын хамтаар орж ирнэ.

"Ахаа, яагаад уурлаад байна вэ?" эелдэгхэн гэгч нь Хисынээс асуувал хариуд нь "Чи мэднэ шүү дээ. Би эгэл хүний бодлыг сонсдог гэдгийг. Гэтэл Мэри сүүлийн үед дэндүү их бодолд автаад байна. Амръя гэхээр энэ хүний бодол нь сонсогдоод яг галзуурах нь." гэхэд өнөөх үл таних хоёр залуус хөхрөлдөв.

Тэдний инээхийг харсан Хисын "Та хоёр намайг шоолж байна уу? Жэйк Шим, Нишимура Рики!" гэхүл тэд инээлдэхээ болих аж.

Тэдний инээхийг харсан Хисын "Та хоёр намайг шоолж байна уу? Жэйк Шим, Нишимура Рики!" гэхүл тэд инээлдэхээ болих аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
HELLBOYWhere stories live. Discover now