2.

691 95 19
                                    

Маргааш өглөө Жимин яг л өчигдөр шөнө нь юу ч болоогүй мэт аашлах нь Жонгүгийн дургүйг хангалттай хүргэж байлаа. Жонгүг чимээгүй амьдрах дуртай байтал түүний үеэл хэтэрхий замбраагүй. Одоо бол Жонгүгт үеэлийнх нь энэ байдал өөрт нь халдахвий гэсэн айдас л төрнө.

-"За явцгаая."

Жимин Жонгүгт сургуулийнх нь эхний өдөрт туслах гэж байгаа ч Жонгүгт түүнд итгэхэд хэцүү байлаа. Оронд нь ганцаараа яваад, чимээгүй ирсэн нь хамаагүй дээр ч юм шиг? Гэсэн ч тэр шинэ хүн шүү дээ, Жиминийг дагаж явахаас өөр аргагүй.

Тэд явсаар сургуулийн үүдэнд ирэх төдийд л хүүхдүүд Жонгүг рүү харах нь түүнийг энэ газар луу орох эсэхэд нь хэсэг эргэлзүүлэв. Аргагүйн эрхэнд Жонгүг өөрөөс нь намхан Жиминий ард зогсоод томоотой гэгч нь түүнийг дагана.

-"Жонгүг, чиний анги тэнд байна. Ороод өөрийгөө танилцуулаад суухад л болох юм байна."

Жимин сүүлийн өгүүлбэрээ хэлчихээд түүний зүг итгэлгүйхэн харах үед Жонгүг ч мөн сандарч байгаа бололтой шүлсээ гүдхийтэл нь залгиад гүнзгий амьсгаа аван зогсоно.

-"Ингээд бүтэхгүй юм байна" гэж хэлээд Жимин хэсэг бодолхийлснээ гэнэт ангийн хаалгыг нээгээд "Югём!" хэмээн чангаар орилов.

Түүний дуудсан залуу бололтой өндөр биетэй залуу гарч ирэн Жонгүгийг дээрээс нь доошоо гүйлгэн харчихаад уулга алдан,

-"Аан тэгэхээр чи нөгөө манай ангид шилжиж ирж байгаа хүүхэд байх нь."

-"Яг наадах чинь! Тиймээс чи манай ичимхий үеэлд туслах хэрэгтэй байна."

Жимин Югёмд хүүхдээ даатгаж үлдээж буй мэт түүнд хэтэрхий их юм ярин зогсоно.

-"Жимин би зүгээр дээ, ороод чимээгүй суухад л болох байх."

Жонгүгийн ийн хэлэхийг сонссон Югём инээвхийлээд "Наадах чинь юу л бол доо, чи өчигдрийн үдэшлэгнээс болж их хүлээлттэй байгаа."

-"Харж байна уу Жонгүг?! Чи хэдийн алдартай болчихлоо!"

Жимин түүнээр бахархаж байгаа аятай доороо үсчин түүнийг цохиход Жонгүг өөрийгөө улам тавгүйтэж буйг мэдрээд нэг гүнзгий санаа алдаад "Хангалттай" гэснээ Югёмийн зүг болгоомжлонгуй харан,

-"Югём? Намайг дагуулж ороод хамгийн хойно суулгаад өгөөч?"

-"Хойно суудал дүүрчихсэн байгаа, тиймээс урд суухаас өөр аргагүй."

You ||TK||Where stories live. Discover now