8.

574 86 21
                                    

-"Новш гэж Тэхён! Илүү хүчтэй хий."

Жонгүг толгойгоо хойш савсаар Тэхёнд ийн хэлэхэд Тэхён хөмсөг зангидсаар,

-"Хүлээж бай, би өөрийн хүчээ хараахан гаргаагүй байна."

-"Би тэсэхгүй нь!"

Жонгүг чангаар хэлээд тоглоомын удирдлаган дээр дарахад ялалт тэднийх болж өдөржин видео тоглоом тоглосон хөвгүүд сая л амсхийлээ.

-"Хоёр цаг гаруй нэгнийгээ шоолон тоглож байхын оронд ингээд л шууд хожчих байсан юм." гэж хэлээд Жонгүг ууттай чипсийг задлан идэхэд Тэхён ч мөн түүнээс нь авж идэв.

-"Сонирхолтой л байсан биз дээ!"

-"Тийм ээ тийм, сонирхолтойгоос ч илүү байлаа."

Жонгүг Тэхён руу барьж байсан дэрээ шидэн,

-"Ингэхэд? Би чамаас ном авах гэж орж ирсэн санагдах юм?"

Тэхён түүний хажууд суугаад толгойг нь гуян дээрээ тавин хэвтүүлэхэд Жонгүг гайхан түүн рүү харлаа.

-"Амралт дөнгөж эхэлж байхад толгойгоо дахиад өвтгөх гээд байгаа юм уу?"

Тэхёны зөөлхөн гар Жонгүгийн үсээр тэнүүчилж, харц нь түүний нүүрний бүхий л хэсгийг ширтэх мэт дэндүү удаанаар тэр Жонгүгийг ширтэнэ.

-"Мэдэхгүй ээ мэдэхгүй. Явах хүртлээ тоо бодмооргүй байгаа ч аав ээж хоёрт амралтаар ч гэсэн хичээж байгаа гэдгээ харуулмаар байна."

Тэхён Жонгүгийг дараа долоо хоногт явна гэдгийг санамагцаа түүнийг ширтэхээ больж "Өө тийм шүү дээ, чи дараа долоо хоногт явна." гэсээр гараа хойноо аван суулаа.

-"Намайг байхгүйд ганцаардаад үхчихэв, би сарын дараа л ирнэ."

Жонгүг дээш босон хэлээд хувцасаа янзлахад Тэхён түүнийг явах гэж байгааг ойлгон,

-"Сарын дараа гэхэд надтай хамт видео тоглоом тоглоод сууж байх ёстой шүү, тэгэхгүй бол чамаас өөр найзгүй би ганцаардаж үхэх байх." гэхэд Жонгүг зөөлхөн инээмсэглэв.

-"Гэнэт л надаас өөр найзгүй болж гэнэ!"

Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн Тэхёны орон дээр байсан Жонгүгийн утас хангинан дугарч тэднийг тийш харахад хүргэв.

-"Жо Юри?"

Тэхён түүний утсыг авахдаа гайхан ийн хэлвэл Жонгүг утсаа шүүрч аваад,

-"Өө Юри!

Тийм ээ би мэдэж байгаа, орой долоон цагаас биз дээ?

You ||TK||Where stories live. Discover now