5~Tiffany's EX

435 54 1
                                    

Өдөр хоног нэгэн хэвийн мөртлөө үнэхээр хөгжилтэй өнгөрлөө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өдөр хоног нэгэн хэвийн мөртлөө үнэхээр хөгжилтэй өнгөрлөө.

Өглөө босоод л энэ хэдэн хүүхдүүдийн өглөөний цайг бэлдэж өгөөд ойр хавиа цэгцлээд надтай хамт байгаа 13 хүнтэй ээлж ээлжээр ярилцан зөвлөгөө өгөөд тэгээд л ахиад л оройн хоол бэлдэнэ.

Ямартай ч энэ хүмүүсийн сэтгэл санаа тогтвортой тайван болж л байвал яахав дээ.

Өдөр ирэх тусад тэд илүү өөдрөг болж байгаа илүү их инээдэг болсон камерны өмнөх хуурамч инээмсэглэл бус жинхэнэ инээдээр инээж байгаа, илүү өөдрөг сэтгэлгээтэй болсон, ирээд 1 хонож байхдаа "буцаж очоод ахиад л завгүй цагийн хувиартаа шахагдах байхдаа" гэж ярьж байсан хүмүүс одоо "очоод ажилаа умалзуулаад өгье, фэнүүдтэйгээ уулзах юмсан" гэж ярьж эхэлсэн.

Ингэж байсаар аль хэдийнээ 7 хоночихжээ.

Оройныхоо хоолыг бэлдэж байх зуур зочны өрөөнд видео тоглоом тоглох Хисын Жэйжэй 2 дээр очлоо.

"Та 2 хэдэн цаг тоглож байна аа нүднүүд чинь өвдөхгүй байна уу?"

"үгүй ээ харин ч гоё шдэ чи хамт тоглох уу?"

"хөөе Жэйжэй гуай чи намайг өдөж байна уу? Би видео тоглоом тоглож чаддаггүй шдэ харин чи надад хоолоо идчихээд заагаад өгөх юм уу?"

"би хоолоо идчихээд Никитэй компьютераар тоглох гэж байгаа уучлаарай"

"болио боль чамаас гуйхгүй заюу!"

"юу би заагаад өгөх юм уу?"

"та завтай юм уу?"

"Юу л байна зав байна"

"тэгвэл та надад хоолоо идчихээд заагаад өгөөрэй"

"ойлголлоо"

Бушуухан хоолоо хийчихээд аяга тавгаа угаан цаг хархад оройны 11-ыг заана, үнэхээр орой болчихжээ.

"Ахаа та ядарч байна уу ядарч байвал зүгээр дараа заалгаж болно шдэ"

"зүгээрээ би ядраагүй ийшээ суучих"

Give me a lote of LoveWhere stories live. Discover now