Сонин зүүд

11 0 0
                                    

Зүүдэндээ үхэж билээ.

Дотно найз минь нас баран цагаан цэцэгсийг нь түүний зурагны өмнө тавихад би анх удаа үхэв.

Сэтгэл зүрхнээсээ тэр хүн ахиж амьдралд минь байхгүй гэдэгт харамсан анх удаа чин үнэнээр үхэв.

Дараа нь ухаан мэдрэлээ би алдаж орхижээ.

Саарал хүмүүсийн нөмөр доор тэр их шаналал бүрээ нуухын тулд худал инээдээр янжуурын утааг уушиглаж, зүүд манан байгаасай гэсэн дээ хундага сархадаар сэтгэлээн хуурна.

Би тэгж л түүнийг хорвоогоос халин одоход нь шаналал бүрээ ядмагхан аргаар тайтгаруулсан нь энэ байв.

Нэг мэдэхнээ би түүнийг ч алдах даа өөрийгөө бага багаар сүйрүүлж байгаагаа мэдрэнэ.

Тэнгэр ниргэсэн ч бороо асгарсан ч сар бас нар байх үеүүдэд надад бүх л зүйлс шөнийн уйтгар гуниг болж хувирна.

𝑺𝒖 𝑫𝒊 𝑳𝒖𝒊Where stories live. Discover now