Хүлээлт

26 1 0
                                    

Тэр цонх руу ширтээд чимээгүйхэн хэлэв.

- Мэдэрч байна уу?

-Юуг?

Намайг зөөлхөнөөр асуухад түүний нүдийг  урт хар үс нь халхалж байсан ч  хацрыг нь зүсэн урсах нулимс нь аль хэдийнээ уйлж байгааг нь хэлээд өгөх нь тэр.

-Бороо орж байна.

Хоолой нь сааралтаж, хүндхэн амьсгалах тэр үүнээс өөр үг цааш хэлсэнгүйд би багахан гайхсаар түүний хацранд хуруугаа хүргэж зогсолтгүй урсах нулимсыг нь арчина.

-Үгүй л байна шүү дээ. Хаана бороо орж байна гэж?

-Сэтгэлд минь бороо асгарч байгааг харахгүй байна уу?

Тэр ингэж хэлээд чимээгүй болов. Харин би санаа алдаж, түүний нүдрүү ширтэхийг хүсээгүй ч гарнаас нь атгахаар ойртоход тэрбээр толгой сэгсрэн намайг болиулах гэв.

"Хэрэггүй, би энэ мэдэрч байгаа зүйлдээ улам эргэлзмээргүй байна."

"Мэри,.. би-"

"Юу хэлэхийг чинь мэднэ ээ."

Зөөлхөн хэлэх түүний хөндий үгс чихэнд наалдаж зүрхийг минь онох гэхэд тэр амьсгаа аван удаанаар шивнэлээ.

"Би зүгээр л чамд...хайртай."

Би толгой дохисон ч түүнд буцааж хэлэх оновчтой үг олдсонгүй.

Түүнд би сэтгэлгүй ч гэлээ хүчилж өөрийгөө түүнд ойлгуулах сэдэл минь ч төрсөнгүй. Зүгээр л чимээгүйхэн сууна.

Мэри-д болж буй зүйл надад ч тохиолдсон гэхэд амьдрал угаас ийнхүү үргэлжилж байдаг байх нь гэсэн бодол зурс хийн орж ирсэн ч буцааж болохгүй сэтгэл үргээж дөнгөхгүй гунигийг нь хүчлээд хүчлээд өөрөөсөө гаргах хайрыг нь хайгаад олохгүй.

"Мэри, чи хүлээх үү?"

"Юуг?"

"Чамд хайртай болтол минь хүлээх үү?"

Асуусан зүйл минь түүний нойтон нүдийг багахан гэрэлтүүлж, зүрхний цохилт нь хурдсах шиг болох нь тэр.

"Тийм ээ, гэхдээ...гэхдээ чи итгэлтэй байна уу?"

"Чамайг уйлахад би дургүй учраас л хэлж байна"

Намайг шоолонгуй хэлэхэд түүний уруулны үзүүр өргөгдөж багахан инээхэд нь би эргэлзэлгүй гарнаас нь атгаад

"Надаас болж гуниглах хэрэггүй шүү, Мэри. Би үнэхээр чамайг жаргалтай байгаасай л гэж хүснэ."

Би зөөлнөөр хэлээд нуруунд нь багахан хүрчхээд босоход тэр гарнаас минь хурдхан атгаад "Би үнэхээр хүлээнэ шүү."

Түүний хоолой яг л бяцхан жаал чихрээ авна шүү гэж хэлж буй уурлангуй хүүхэд шиг сонстоход миний бага зэрэг инээд хүрсээр атгасан гар дээр нь зүүн гараа тавиад "Ойлголоо, би явлаа шүү." гэсээр танхимаас гарлаа.

Гэвч бүгд худал аж.

Би алга болно.

Тэгээд замхарна.

Амьдрал яг л оньсого шигээ энгийн хэр нь там шиг давчуу.

Зүүний үзүүр Мэригийн нүдээр орж, буцаад гарахад би л дутуу.

Түүнд хайр хэрэггүй.

Би хэрэггүй аж.

𝑺𝒖 𝑫𝒊 𝑳𝒖𝒊Where stories live. Discover now