Sweet sixteen
Bye bye, my 15.
Энэ хүртэл арван таван настай Нарин байлаа. Маш олон шинэ мэдрэмжүүдийг хүлээн авч, ихэнх өдөр нь шалтгаангүй гуниглаж, уйлдаг байсан ч жаргалтай л байна. Миний бодсоноос илүү хэцүү жил байсан ч энэ хүртэл ахиад нэг хараад үзвэл арван таван настай би сүүлийн өдрүүд ирэхэд өөрийнхөө замыг олж, магадгүй гарах гарц үгүй санагддаг байсан тэр ангалд багахаан гэрэл асахыг мэдэрч эхэлсэн. Энэ зүйлийг олох гэж л тэгж уйлж хоносон байх.
Найзууд үргэлж найзууд байхгүй гэдгийг,
Шинэхэн танил чинь чиний тухтай хүн болж болдгийг,
Ангийн дарга болж ачаалал авахыг,
Үхтлээ ядарсан ч инээсээр л байхыг,
Үхмээр санагдахыг,
Амьдрамаар санагдахыг,
Шинэ орчны хэцүүг,
Ганцаардахыг,
Үерхэлийн сайн талыг,
Салалтын тухай,
Төрсөн өдрөөр найзууд чинь бялуу бариад ороод ирж болдгийг ойлголоо. Дуртай зүйлээ хийхэд ядрах тийм ч хамаатай байдаггүй юм байна гэдгийг, гоочлогдох, магтуулах, хэн нэгний итгэлийг алдах тухай сайн мэдэж авлаа.
Арван таван нас минь баяртай. Эргээд харахад энэ наснаас минь л амьдрал эхэлж дээ.
-Арван зургаан нас минь сайн уу?
2022.6.1 00:24
