[5]

92 14 5
                                    

Чамайг явсан өдрөөс хойш бүтэн нойртой хоносон шөнө алга.
Өөрийгөө буруутгалгүй өнгөрөөсөн цаг хугацаа ч үгүй.
Тэр үед л би тэвчээр заагаад, чи минь намайг дулаахан гэртээ халуун хоолтой хүлээн суусан бол одоо ч хоёул хамтдаа байх байсан даа.

Өөр зүйлд сатааръя гэсэн ч зүрхний гүнээс чиний дулаан инээмсэглэл бодлын захаас зуураад авах юм.

Тайван нойрсоё гэсэн ч тэр бороот үдшийн дүрслэл нүдэнд минь үзэгдэж, зүрхийг минь сүвэгчлэх юм.

Үдэш бүр нүд, сэтгэл хоёртоо тодоос тод хардаг болохоор санаж байна.

Эцсийн удаа...

Эцсийн удаа гараас минь чанга атгасанг чинь

Эцсийн удаа гэрэлтсэн нүдэнд нь гунигийн хур буусанг чинь

Эцсийн удаа зөөлөн гараараа хацрыг минь илбэн хүрсэнг чинь

Эцсийн удаа хайртай хэмээж уянгалаг хоолойгоо эгшиглүүлсэнг чинь

Эцсийн удаа амьсгаа аваад үүрд мөнх нойрссон тэр мөчийг...

Бүгдийг нь би санаж байна. Аль хэдийн зүрхэнд минь сийлэгдэн тархин дотор минь зурагдсан тэр бороотой шөнийг.

Борооны ус газраар нэлийж, чиний байх тэрхэн хэсэгт улаан өнгөөр бороо ороо юу гэлтэй хүйтэн зам дээр эцсийн мөчдөө улаан бороотой найзлан байсан чи минь.

Цусандаа хутгалдан хэвтэхдээ гомдлын бус хайрын харцаар над руу ширтсээр байсан чиний царайг хамгийн сайн санаж байна.

Бас хэзээ ч мартахыг хүсэхгүй.

Анхных биш ч хамгийн сүүлийн нандин бөгөөд үзэсгэлэнт хайрын минь эзэн чи байлаа.

Бүх хайрыг минь өөртөө авчхаад юу ч үлдээлгүй надаас зугтаасанд чинь гомдож байгаа ч чамайг хүлээсээр буй би ямар тэнэг вэ?

"Зүрхний минь цор ганц
Сэтгэлийн минь нандин нэгэнд"
хэмээн хаяглагдсан өнөө л захидлаа биеэсээ салгалгүй өдөр бүр авч явсаар 7 хоног өнгөрчээ. Гэсэн ч 7 хоногийн өмнөх тэр бороотой өдрөөс хойш түүн дээр шинээр нэг ч бэх үл дусжээ.

Кафен хамгийн хойно цонхон талд суугаад цүнхэн дотроосоо цор ганц хайртдаа хаягалсан захидлаа гаргаж тавин, хажууд нь ягаан өнгийн үзэг ч мөн адил тавив.

Би хар кофе уух дуртай ч дахиад л бодолд минь чи орж ирэн чиний уух дуртай чихэр ихтэй латте захиалсан юм.

Амсаад үзэхэд үнэхээр чихэрлэг байсанд бага зэрэг ярвайчихлаа.

Тэгээд өмнө нь энд хамтдаа ирээдүйгээ ярилцан суудаг байснаа санан гашуунаар инээмсэглэнэ.

Аягатай кофегоо доош тавин ягаан өнгийн үзгээ аван цаасаа дэлгэв.

... Чи мартаагүй биз дээ? Бидний байнга ирдэг байсан кафег. Би одоо тэнд сууж байна. Чамайг явснаас хойш энд юу ч өөрчлөгдөөгүй байна. Ганц өөрчлөгдсөн юм нь чи бид хоёр л бололтой. Миний нүүрэнд чамайг хараад л инээмсэглэл тодрон энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн шиг л байсан сан. Харин одоо чи байхгүй болохоор хамгийн их уй гунигтаа идэгдсэн хүн болж хувирсан юм шиг байна.

Би одоо чиний надад авч өгсөн ягаан өнгийн зурагтай хүүхдийн балаар үүнийг бичиж байна.

Бас түрүүн кафед орж ирэн зөөгчийг дуудтал намайг байнга авдаг хар кофегоо авах уу гэхэд нь би татгалзаад оронд нь чиний дуртай чихэрлэг латтег авсан.

Амсаад үзсэн чинь үнэхээр чихэрлэг байсан. Чамайг яаж уудаг байсныг мэдэх юм алга.

Гэхдээ үүнийг амсаад хамгийн түрүүнд дахиад л чи бодогдсон гээд төсөөл дөө. Үнэхээр үнэн шүү!

"Чи намайг яг л энэ кофе шиг чихэрлэгээр хайрладаг байж дээ. Хамгийн амттай хайраа надад л зориулдаг байж" гэж бодсон.

Үнэн биз дээ? Чи л намайг ийм чихэрлэг хайраар хайрлаж чадах цор ганц нэгэн биз, тийм үү?
Чи үүнийг хараад "Маргаангүй тийм" гэж хариулах байсан даа.

Хөөх би дахиад л захидал бичиж байгаагаа мартаад өдрийн тэмдэглэл шиг юм биччихлээ"

Хэмээн үзгээ буцан ширээн дээр тавин саяхан шаагиж эхэлсэн бороон дуслуудыг ажиглахаар цонх руу харлаа.

"Одоохондоо хангалттай бололтой. Орой гэртээ харьж байгаад нэг мөсөн дуусгах хэрэгтэй. Харин одоо бороонд алхацгаая. Бодлынхоо гүнд чамтай хамт алхмаар байна" хэмээн өөртөө шивнээд цүнхэндээ захидлаа ягаан өнгөтэй үсгийн хамт хураан кафегаас гаран, кафен ойролцоох саравчийг зүглэв.

 Бодлынхоо гүнд чамтай хамт алхмаар байна" хэмээн өөртөө шивнээд цүнхэндээ захидлаа ягаан өнгөтэй үсгийн хамт хураан кафегаас гаран, кафен ойролцоох саравчийг зүглэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


2022.06.26
|Odoo 2hon hesgiin daraa duuslaa ☕

ХүлээлтWhere stories live. Discover now