[7]

83 14 10
                                    

Хичээнгүйлэн бичиж, бүтэн нүүр дүүргэсэн гар бичмэл ширээн дээр илхэн харагдана.

Захидлын цаасан дээр нь ганц дусал цус, хэдэн мянган уй гунигыг өөртөө зонхилоох хэдхэн дусал нулимс холилдон үзэгдэнэ.

Хажууханд нь сандал дээр суугаад нүд анисан ч таатайяа инээмсэглэн, баруун нүднээс нь дусалсан нулимс одоо ч хатаж амжаагүй, амьсгал үгүй байх бүсгүй.

'Баярын нулимс аж'

Үй удаан үргэлжилсэн гунигт хүлээлт нь энд хүрээд төгсөж байгаад баяртай байгаа бололтой.

_

_ To: Зүрхний минь цор ганц, сэтгэлийн минь нандин нэгэнд.

Чи намайг орхиж яваад сайн байгаа юу? Эсвэл намайг санаж байна уу? Би тийм ч сайн биш л байна. Чамайг өчигдөр бороотой хамт хүлээсээр л байсан гээч. Гэхдээ чи яагаад намайг орхиод явчихав аа? Намайг хүлээлгэчихээд аль зүг рүү одчихов оо?

Өөдгүй амьтан минь! Би одоо чиний дуртай шоколадтай зайрмаг идээд сууж байна. Юунд нь дурлаж идээд байдаг байна аа? Уг нь өмнө нь чамтай хамт идээд суухад амттай байсан ч одоо ёстой муухай байна.

Харамсчихлаа байна. Хайран мөнгө. Хоолой хүртэл зовиурлан өвдсөн ч идэж байхад.

Чи ер нь харамсаж байна уу? Намайг ингээд энэ хүйтэн өрөөнд хүлээлгэж байгаадаа? Гэмшихгүй байна уу? Мангар амьтан! Намайг орхиод явахдаа харамссан уу?

Уг нь захидал бичиж байгаа ч хэлний хичээлдээ муу байсан болохоор чамаас л юм асуугаад байх юм.

Одоо ч бас чиний тухай дурсамжууд толгойд эргэлдээд эхэллээ.

Өглөө даарч сэрэхдээ чамайг үгүйлээд л, дулаан хувцас давхарлаж өмсөж байхдаа хүртэл намайг нэг удаа тэгж өмссөн байсныг минь хараад "гахай" гэж хэлчхээд ганцаараа минут хэртэй инээж байсныг чинь ч бас, дэлгүүр орохдоо ч чиний дуртай амттанг бодоод. Би яг галзуурсан байх.

Чамаар өвчилчихсөн байх. 

Чи санаж байна уу? Цэрэгт явсан үед чинь галзууртлаа санаж байсан ч хичээлээс болоод очиж чадахгүй болохоор чам руу захидал илгээж байсныг.

ХүлээлтWhere stories live. Discover now