26. Харамсалтай байна

1K 266 51
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Мора уртаар санаа алдан "Биднийг дэлхийд очсоны дараахан захирагч зэрлэг хүүхэнд хазуулчихсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Мора уртаар санаа алдан "Биднийг дэлхийд очсоны дараахан захирагч зэрлэг хүүхэнд хазуулчихсан. Тэр гажигтай хүүхэн захирагчийг үргэлж дагаад, шиншлээд байсан чинь нэг удаа бүр хулгайлсан. Түүнийг бид үхчихсэн л гэж бодож байсан. Хагас сар гаран захирагч алга болоод дараа нь түүнийг зэрлэг хүүхэнд яг алуулах гэж байхад нь бид аварсан. Тэр зэрлэг хүүхнийг маш олон удаа буудсан боловч тэр амьд үлдсэн юм даа үнэхээр аймшигтай" хэмээн ярихад

Дакарын нүд сэргэн "Байж боломгүй юм. Олон буудуулсан байж үхээгүй хэрэг үү?" гэж гайхсан дүр үзүүлэн асуухад

Мора "Тийм ээ, үнэхээр аймшигтай. Тэр хүүхэн маш хурдан эдгэрсэн. Бас хоёр сар гаран Oasis  дээр туршилтад орсон ч түүний талаар олон мэдээлэл олж чадаагүй. Ер нь бол чөтгөр гэж байдаг бол би түүнийг л гэж хэлэх байсан. Туршилтаас нээсэн зүйл гэвэл тэр хүүхэн дэлхий дээр байдаг маш олон араатан амьтны чадвар шинж чанарыг өөртөө агуулсан. Бүрэн мутацид орсон супер хүчтэй. Түүний эд эсээс дархлааны эм гаргаж авах гэж хичээсэн боловч бүтэлгүйтсэн гэж сонссон. Тэгээд түүнийг жирэмслүүлэхээр шийдсэн. Түүнийг хүүхэд гаргахаар эхэснээс нь эм гаргаж авна гэсэн. Гэхдээ би энэ аргыг ч бүтнэ гэж бодохгүй байна. Тэр чөтгөр шиг хүүхнээс ямар ч эм гарах боломжгүй шиг хүүхэд болон эхэс нь ч тийм байна гэж бодож байгаа. Гэтэл захирагч түүнийг бидний ирээдүйн аврагч гэж бүрэн итгэсэн болохоор түүнтэй унтаж, одоо тэр жирэмсэн" гэсээр дахин санаа алдав.

🌌 The girl from planet Earth 🌏Where stories live. Discover now