1-р бүлэг: 2

34 23 0
                                    

21:00

2 цаг 30 минут үргэлжилсэн хичээл тарсны дараа Элиа ширээн дээр байх үзэг, харандаа, дэвтрээ цүнхэндээ хийн өндөр барилгаас гарав.

Орой болж гадаа сэрүүхэн болсон байх ба Элиа нимгэн цамцтай байсан учир бие нь даарч чичирсээр алхаж байлаа. Гэтэл түүний урд танил нэгэн харагдав.

" Жисон " хэмээн охиныг дуудахад сургуулийн пиджакаа мөрөндөө тохсон, цүнхээ нэг мөрөөр нь үүрсэн Жисон хойшоо эргэж харав.

" Чи энд юу хийж байгаа юм "

" Би зүгээр л... хажуугаар нь өнгөрч байсан юм. Гэртээ... харих гээд "

" Энэ замаар уу? " Элиа эргэлзэнгүй асуув. " Сургуулиас гэр хүртэл чинь ойрхон биз дээ. Яагаад энэ тойруу замаар явж байгаа юм"

" Битгий юм асуугаад бай. Явцгаая" гэж Жисон бувтнаад урагшаа алхахад Элиаг дагаж яваагүйг мэдэв.

" Явахгүй юм уу "

Жисон хойш эргэж харвал Элиагын хөөрхөн царайнд эгдүүтэй инээмсэглэл тодорсон байгааг харав.

" Жисон надад үнэнгээр нь хэлээрэй. Чи намайг хүлээж байсан биз дээ " хэмээн охин баясгалантайгаар асуув.

" Үгүй ээ. Энэ зүгээр нэг санамсаргүй тохиолдол. Би багийнхаа нэг гишүүнтэй хамт явж байсан юм." гэж Жисон хэлээд эсрэг зүг рүү алхав. Элиа түүний хойноос гүйсээр ирж мөрөн дээр нь гараа тавин "Ойлгодоо. Зүгээр л нэг тохиолдол байсан гээд бодчихъё" гэж хэлж байхдаа Жисоны цүнхний хажууд хийсэн савтай сүүг хараад нүд нь гялалзаад ирэв.

" Гүзээлзгэнэтэй сүү. Чи үүнийг надад аваа юу "

" Үгүй ээ. Өөртөө авсан юм. Чи уумаар байвал-"

" Тэгвэл энэ минийх "

Элиа түүний үгийг нь ч гүйцэлгүй сүүг аван тугалган цаасыг ураад том томоор балгав. Тэгээд уулга алдан      " Ахх аргагүй л хүйтэн өдөр бүлээн сүү хамгийн шилдэг нь. Чи уух уу "

" Хэрэггүй ээ. Чи өөрөө уу " Жисон Элиад зориулж хийсэн бяцхан сюрприз нь бүтсэнд баярлаж байлаа.

Оройн хоолны өмнө Элиа англи хэлний сургалтнаасаа хоцрох гээд байсан учир хоолоо сайн идэж чадаагүй. Жисон түүнийг цадаагүйг мэдэж байсан болохоор бэлтгэлээ тараад ойрхон дэлгүүрээс Элиагын дуртай гүзээлзгэнэтэй сүүг авсан нь энэ байв.

Түүнийг сүүгээ ууж дуустал тэд чимээгүйхэн гудамж уруудан Жисоны дугуй руу алхана.

" Май үүнийг нөмөрчих " гэсээр Жисон пиджакаа Элиад нөмрүүлэв.

Жисон Элиаг өөр рүү нь ширтэж байгааг мэдэн " Чи даарч байгаа юм шиг харагдсан болохоор" гэж хэлээд түүнийг дугуйныхаа ард суулгалаа. Ингэхдээ тэр Элиагын цүнхийг авахаа мартсангүй урдаа байх сагсандаа хийв.

Тэд хөршүүд учир Жисон өдөр бүр Элиатай хамт сургууль руугаа явж, заримдаа хүргэж өгдөг. Тийм ч учраас тэр Элиад зориулан дугуйныхаа ард шинэ суудал хүртэл хийлгэсэн билээ.

Удалгүй Жисон хөдлөхөд Элиа бэлэн биш байсан бололтой унах шахан хурдан Жисоны бэлхүүсээр гараа ороон чанга тэврэв. Харин Жисон бэлхүүсээр нь тэвэрсэн байх 2 гарыг харж зөөлөн инээмсэглээд хажуу дах толиндоо Элиа улайсан царайг харж байв.

" Маргааш хэдэн цагт ирж авах юм"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

" Маргааш хэдэн цагт ирж авах юм"

" 7 цагт уулзъя. Би маргааш чамд хавчуургатай талх хийж өгье "

" Цагаасаа хоцровоо. Гэртээ ороод эрт унтаарай"

" Үгүй ээ. Энэ лхагва гарагт химийн шалгалттай. Би бэлдэхгүй бол болохгүй "

" Би химийн номыг чинь авчихвал чи бэлдэж чадахгүй л болов уу. Чи мартаагүй бол надад цүнх чинь байна "

" Үгүй шүү Жисон. Хэрвээ тэгэх юм бол- "

" Тэгэхийн бол яана гэж " гэж Жисон түүнийг өдөн асуув.

" Чиний дунд сургуульд байх үеийн зургыг чинь сургуулиар тараана шүү. Тэр зургыг хараад чиний тэр олон фенүүд чинь яах бол " хэмээн ёжлонгүй хэлэв.

" Яаа. Тэгвэл би ч гэсэн чиний шүдний аппараттай зургийг чинь тарааж чадна шүү "

" Чи тэр зургийг устгачихсан гэж хэлсэн биз дээ. "

" Чи итгэчихсэн юм уу " хэмээн дооглонгуй хэлэв.

" Энэ чинь шударга бус байна ш дээ " хэмээн Элиа гомдоллов.

" Би чиний төлөө л хэлж байна. Гэртээ ороод шууд унт за юу. Үгүй бол ядаргаанд ороод ухаан алдчихна шүү "

Жисон үргэлж Элиатай холбоотой асуудал дээр анхаарал хандуулдаг. Элиа түүний хувьд их чухал хүн.

" Ойлголоо доо." гэж Элиа хэлээд Жисоны нуруун дээр толгойгоо нааж нүдээ анин салхийг мэдрэнэ. Ингэхдээ тэр дотроо нэг л зүйлийг бодож байв.

Жисоны нуруу их тухтай юм.

We are just friendsWhere stories live. Discover now