1-р бүлэг: 4

10 3 0
                                    

Жисон сургуулийн ойр хавиар гүйн Элиаг хайна.

Элиа хичээлээ тараад сургалтандаа суугаагүйг ангийн хүүхдээс нь мэдсэн бөгөөд гэрт нь очиход Элиа байхгүй байгааг ээж нь хэлсэн юм. Жисон түүн рүү залгасан ч утас нь холбогдох боломжгүй байсан юм.

Хэрвээ тэр өдөр хамт хооллосон бол?

Бэлтгэлээ орхиод англи хэлний сургалтанд нь хүргэж өгсөн бол?

Дахиад муу юм тохиолдсон бол яана? хэмээн Жисон бодон өөрийгөө буруутгаж байлаа.

Тэр Элиаг дэлгүүр, номын сан, хоолны газар, автобусны буудлаар хайсан ч олсонгүй. Гэсэн ч тэр зогссонгүй Элиагын байж болох газрыг бодсоны эцэст нэг газар санаанд нь орох нь тэр.

Нуурын эрэг...Тэдний анх уулзсан газар

Тэр арав гаруй минут гүйсны эцэст Элиаг сандал дээр толгойгоо гудайлган сууж байгааг харав.

" Чи яагаад энд байгаа юм? Ямар их санаа зовсныг минь мэдэх үү? " гэсээр Жисон түүнийг очиж тэврэв.

" Би ойрын...өдрүүдэд...үнэхээр их.. бүтэлгүйтэж байна "

Жисон түүний хоолойнос уйлж байгааг нь мэдэн " Чи яагаад уйлаад байгаа юм? Юу болсоныг хэл Лиа. " гэхэд Элиа толгой сэгсрэн түүний энгэрт уйлахад Жисон түүний үсийг илбэн аргадав.

Хэсэг хугацааны дараа Элиа тайвшран уйлахаа болив.

" Юу болсныг хэлэхгүй юм уу "

" Би биологийн шалгалтандаа 50% авчихсан . Би үүнд бэлдээд 3 шөнө унтаагүй. Яагаад ийм муу авснаа мэдэхгүй нь. Биологи миний хийх хичээл биш. Надад хийж чаддаг зүйл тийм ч их байхгүй бололтой "

" Чамд хийж чаддаг зүйл өөр зөндөө бий шүү дээ. Хэн ч чам шиг сургуулийн арга хэмжээг зохиож чадахгүй. Чи бол шилдэг нь. "

" Бас , чи англи хэлдээ үнэхээр сайн . Чи үргэлж А авдаг. Дунд сургуульд байхад Англи хэлний бие даалт кино орчуулах байсан санаж байна уу? Бид тэр өдөртөө л хийж дууссан. Чи тэр бүгдийг ганцаараа хийсэн. Чамайг байхгүй байсан бол би яах байснаа ч мэдэхгүй байна"

Элиа үүнийг сонсоод бага зэрэг инээмсэглэнэ. Тэр энэ явдлыг маш сайн санаж байв .

" Өөр чи математикдаа сайн. Чамайг гүйцэх хүүхэд сургуульд байхгүй " гэсээр сандал дээр сууж буй Элиагын хажууд суув.

" Нээрээ юу? "

" Сонсооч. Ганц хичээл дээр муу авсан байлаа гээд битгий сэтгэлээр уна. Лиа хүн болгон алдаа гаргадаг. Дараагийн удаа илүү сайн хичээхэд болно шүү дээ. "

" Бид одоо төгсөх анги. Шалгалтан дээрээ муу авбал дүн муу гарах болно. Үүнээс болж би орохыг хүссэн их сургуульдаа орж чадахгүй бол яах вэ? Эсвэл ирээдүйд сайн ажилд орж чадахгүй бол яана? гэж бодсон юм.

" Их сургуульд орж чадахгүй байлаа гээд дэлхийн төгсгөл ирчихсэн мэт бодохоо боль. Дүн хэнд хамаатай юм. Гол нь Элсэлтийн Ерөнхий Шалтгалтаа сайн л өгчихвөл болоо шүү дээ"

" Тийм ээ. Би энэ талаар бодож үзэх болно"

" Чи ажилд орж чадахгүй бол би чамайг тэжээх болно "

" Яаж ? "

" Чамайг насан туршдаа догбугги- ийн нөөцөөр хангах болно. " гэх бяцхан тоглоомонд нь Элиа чанга инээв .

" Эсвэл бид Мёндунд хамтдаа хачиртай талх зарж болно . Бас гудамжинд хоолны мухлаг ажиллуулж болно. Надад итгэ. Энэ үнэхээр хөгжилтэй байх болно ." гэж Жисон нүд нь гялалзсаар хэлэв .

" Би хэн нэгнийг хордуулахыг хүсэхгүй байна шүү, гэхдээ энэ сайхан төлөвлөгөө шиг сонсогдож байна . Хэрэв үгүй бол бид Everland эсвэл Lotte World эсвэл өөр бусад газарт ажиллаж болно . Эсвэл шоу бизнест орж болно. Бид үүнийг хийж чадаж магадгүй. " гэж Элиаг хошигнон хэлэхэд Жисон инээв. Тэр Элиаг буцаад цовоо сэргэлэн болсонд баярлаж байлаа.

Орой нь Элиа шүршүүрийн бүлээн усны доор зогсохдоо түүний ирээдүйн тухай ихэнх бодолд нь Жисон орж ирж байв.

We are just friendsUnde poveștirile trăiesc. Descoperă acum