<<1SHOT>> HEESEUNG

429 46 8
                                    

IMAGINE

  Зуны амралт дуусгавар болсныг батлан шинэхэн хичээлийн жил эхэллээ.

Нэг бодлын жаргалтай нөгөө бодлын үнэхээр новшийн гэж хэлмээр.

1т би бүтэн нэг жил крашлаж явсан хайрт Хисыныгээ харна гэсэн үг.

2т хийж чадахгүй хичээлүүдээрээ нүүдүүлнэ гэсэн үг.

3т Хисынтэй нэг хотхон болохоор шалтагчилж хамт явах

  Миний амьдрал Хисынээс хамааралтай болсон мэт. Зуны амралтаар Хисыныг хэтэрхий санаад байдаг байсан болохоор би гэрийнх нь ойролцоо сандал дээр гараад суучихдаг байсан. Яагаад ч юм заримдаа дотроос минь гар гар гээд байдаг байсан болохоор очих газаргүй би Хисыны байрны ойролцоо суухаас өөр аргаггүй. Яг очихоор тэр сандал дээр намайг хүлээж байсан мэт байж байдаг болохоор зуны амралт муугүй өнгөрсөн шүү.

  

     5 цагийн сэрүүлгээ унтраачхаад шуудхан орноосоо босон ороо цэмбийтэл хураачихаад угаалгын өрөө рүү тайван зүглэлээ.

Хурдан өөрийгөө цэвэрлэчихээд нүүр гар гэх мэт угаалгаа эхлүүлсээр 5:50 гэж угаалгын өрөөнөөс гаран гал тогоорүү дэгдлээ.

Хисынээс гадна хоол ч бас намайг аз жаргалтай болгодогт хилсдэхгүй.

Чихэвчээ зүүсээр хамгийн дуртай дуугаа тавин өглөөний цайгаа бэлдлээ. Өглөөний цайг өөртөө гэдэг шүү дээ.

6 цаг 50 минут

Хувцсаа цэвэрхэн өмсөөд хөнгөхөн будсан нүүрээ харчихаад винк хийсээр гадаа байгаа Хисын рүү гүйлээ.

" өглөөний мэнд Ёнсол!" гээд намайг инээмсэглэн угтлаа.

" өглөөний мэнд Хисын!!" гэхэд тэр минь инээд алдан

" Сайхан амрав уу? Хатагтай" хэмээн тоглоом хийхэд

" Сайхан амарлаа. Сайхан амрав уу? Ханхүү минь?"

" Сайхан амарлаа. Гүнжийн явуулсан мессеж ихэд таалагдсан тул сайхан амарлаа." хэлсэн үгэнд нь ичсэн тул улаан лооль шиг болсон нүүрээ даран урагшаа гүйхэд Хисын

" Хөөе Кан Ёнсол! Хүлээ!! Наад чулуундаа уналаа штээ!" гэж хэлж дуусаагүй байтал чулуунд бүдрэн урагшаа ойчиход Хисын гүйж ирэн урдуур минь орж ирж тэвэрч зогслоо.

EN- REACTION 🇲🇳 Where stories live. Discover now