01

95 15 4
                                    



Зуны дунд сарын халуунд дэвжээн дээр хэвтэх охин ба түүний 3 найз багш'ийнхаа оронд нэг сар хичээл орохоор болсон юм.

"Хөөх өнөөдөр ч их халуун өдөр байна шүү" хэмээн Иён хажууд хэвтэн хэлэв.

"Харин тийм ээ" гэж санаа алдахад

"Өнөөдөр анхны өдөр болохоор хүчтэй байна шүү" Хэсон орилонгуй хэлчихээд босов.

"Заа эхний цаг ороход 30 минут дутуу байна,босоцгоо" гэж Хэжон хэлэн хоёр дахь дэвжээ рүү явчихав.

Эхний цагийн хүүхдүүдэд би болон Иён орохоор болов.

Мэдээж бие биенийгээ танихгүй учраас танилцахаар шийднэ.

Өөрсдийгөө болон сурагчтайгаа танилцаж аваад бэлтгэлдээ орлоо.

Цагаан бүстэй хүүхдүүдэд пүмсэ заана гэж тоглоом биш юм даа.

"Цагаан бүстэй хүүхдүүд бас л чанга байна шүү" би санаа алдахад

Иён инээд алдан намайг нудран "Чи ч гэсэн ийм л байсан даа,Хар бүстэй болсон чинь хурган өөрийнхөө цагаан бүстэй байсаныгаа мартаа юу даа" гэж намайг шоолон инээхэд би анх ирэхдээ Инёон багшийнхаа уурыг их хүргэдэг байсангаа санаад банталдын байдалд ороод гаран дахь цагаа харан

"Заа өнөөдрийн бэлтгэл дуусгая,өнөөдөр сурсан зүйлсээ гэртээ сайн давтаарай"гэж дэвжээн дээрх хүүхдүүдэд хандан хэлчихээд

"Эхний цаг дээр л ядарчих гэж дээ" гээд буйдан дээр үсрэн суугаад хойшоо налан суулаа.

Дараагийн цаг орох болсоноо мэдэгдэн дэвжээ дээр гаран мэндлэхэд ард нэгэн амьсгаадсан хоолой сонсогдон гайхан харахад

"Уучлаарай,хоцорчихлоо орж болох уу" гэж асуухад нь

"Хурдалаарай,бэлтгэл орлоо шүү" урагшаа харсан чигээрээ хэлэхэд тэр хувцас солих өрөө рүү гүйж хувцассаа солиод эгнээндээ орж зогсов.

Энэ цагийн хүүхдүүдтэй өөрсдийгөө танилцуулаад бэлтгэлдээ орлоо.

Сунгалт хийлгэж байхад Хэсон Иён хоёр хүүхдүүдийг шахаж,Хэжин бид хоёр хийцгүйрэн утсаа оролдон сууж байхад

"Та хоёр том компаны захирлууд уу,босож ирээд сунгалтын хийлгэлдээ" гэж Иён үглэхэд би инээд алдсаар утсаа ширээн дээр тавиад босож хэсэг хүүхдүүдэд туслав.

Шар,ногоон бүстэй хүүхдүүд байгаа болохоор учиртай болохоор пүмсэ гуравыг зааж байхад шинээр ирсэн залуу нэгийг ч мэдэхгүй болохоор нь нөгөө дэвжээ дээр би нэгийг заахаар болно.

Хараад байх нь тэр бүсээ буруу бүсэлчиж түүнийг шоолон инээхэд тэр надруу сонин харан

"Яасан бэ?" гэхэд би толгой сэгсрэн инээгээд ард нь гараад бүсийн зөв бүслэчихээд

"Заа тэгэхээр пүмсэ гэдэг нь тоот дасгал шүү,тиймээс нэгээс эхлээд сурна ойлгосон уу?" гэхэд тэр толгой дохин

"Нэр хэн билээ?" гэж асуухад "И Хисын" гэхэд би толгой дохин

"Пүмсэ нэгийн талыг өнөөдөртөө сураад маргааш бүтэн сурна шүү" гээд урд нь гаран зааж эхлэлээ.

Энэ бичвэрийг би бараг жилийн өмнө бичиж эхлэсэн байх аа одоо дуусгахгүй бол draft дотор илжирлээ😔

The guy in my taekwondo classKde žijí příběhy. Začni objevovat