07

16 6 3
                                    


Heeyeon POV:

Нарны хурц гэрэл биеийг минь шарахад ядарсан учраас нойроо харамлан хөнжлөндөө нүүрээ наан хэвтэж байхад утасанд минь дуудлага ирэн заавал сэрэх шаардлагатай болох бөгөөд нүдээ нухлан босоод хартал миний хамгийн дургүй хүн залгаж байх нь тэр дуудлагийн таслаад буцаж хэвтэээд унтах гэсэн дахин дугархаар нь босоод дуудлагийн авлаа.

"Сайхан амарсан уу?"

"Сэрчихсэн үү?"

"Ядаргаатай залгадаг юм бэ,би унтамаар байна"

"Бэлтгэлийн цаг болж байгаа"

"Би жоохон унтана гэдгээ хэлчихсэн учраас унтлаа"

"Ямар ч үед муухай ааштай хэвээрээ байх юм аа"

"Тасаллаа"

Мангар юм чинь тайван ч унтуулахгүй юм.

Нойр сэргэчихсэн болохоор босоод нүүр шүдээ угаагаад хувцассаа өмсчихөөд өглөөний цайгаа уугаад цүнхээ аваад гэрээс гарлаа.

Заал руу ороход Хэсон"Өглөөний мэнд" гээд инээмгэлэн зогсож байв.

"Сайхан амарсан уу?" гэхэд Хэсон "Тийм ээ,эрт унтасан болохоор үнэхээр цоглог байна" гэхэд нь инээмсгэлэн "Ашгүй дээ"

-

"Нөгөө Ники чинь чат бичээд тайван байлгахгүй байна" Иён хувцас солих өрөөнөөс гүйж ирээд ийн хэлэв.

"Би одоо яалтай билээ"

"Яах гэж дугаар өгсөн юм тэгээгүй бол би одоо нойроо сайн авчихсан амар тайван явж байх байсан юм"

"Заа блоклочихно л биздээ сүртэй шд" гэхэд Иён муухай харчихаад

"Сүртэй байлгүй яадаг юм"

"Заа за би явж хувцассаа солилоо"

"ХИЁН ОООО чамайг зүгээр өнгөрөхгүй дээ!!!"

"Заа дуугай..Нөгөө хоёр яасан юм"

"Өнөөдөр ирэхгүй гэсэн"

"Өөө яасын"

"Ажил гарсын байх өө"

"Аан өнөөдөр ч тэгвэл их хэцүү өдөр болох нь ээ"

"Харин тийм ээ,сая чамайг ирдэг цагаасаа удаад байхаар нь бас ирэхгүй юм болов уу гээд санаа зовоол сууж байлаа"

"Өглөө жоохон унтчихсан юм аа"

"Би гэхдээ тэрийг чинь яах юм бэ одоо хүртэл юм бичээд байна шд."

"Одоо өөрөө л мэд...цаг боллоо хувцассаа соличихоод ирье" гээд хажуугаар нь зөрөн хувцассны өрөө рүү гүйхэд Иён ард муухай царайлан үлдэв.

Эхний цагийн хүүхдүүд ихэнх нь хөдөө агаарт гарна гээд явчихсан учраас цөөхөн хүүхдүүдэд бэлтгэл орсондоо ч тэр үү ядрахгүй эрч хүчтэй байна.

Иён бид хоёр дараагийн хичээл ортол бие биенийгээ шахаж,сунгалтаа хийж байлаа.

Хүүхдүүд ч бүрэлдэн хувцаснуудаа солихдоо зэрэгцэг бэлтгэлийн цаг ч болов.Бэлтгэлээ эхлүүлэхээр дэвжээ рүү гарлаа.

Өнөөдөр пүмсэнээс өөр хурдны дасгалууд хийлгэнэ гэж бодоод хэдэн багт хуваагаад өрсөлдүүлэхээр болов.

Хараад байх нь Хисын алга байна.Өглөө л сэр энэ тэр гээд залгаад байсан бэлтгэлдээ ирээгүй байх шив.

Хисын анхны өдөр шигээ мөн адил өнөөдөр ч бас хоцорон орж ирэв.Би түүнрүү муухай хараад "Хоцорсоноо мэдэж байна уу хурдан хувцассаа соль чамд 1 минут өгье" гэхэд Хисын хувцас солих өрөөрүү гүйх нь тэр.

Гүйж ирээд урд зогсоход нь "Хувцас солиход чинь өгсөн хугацаанаасаа хоцорлоо,шийтгэлтэй шүү" гэж хэлчихээд нэг баг руу нь хувиарлаад бэлтгэлээ орлоо.

Өнөөдөр их халуун өдөр болоод ч тэр үү заал их халуун бүх хөшгөө хаасан ч халуун ,агааргүй байсан учраас гүйлгэж уралдуулахаа болиод пүмсэгээ дор дороо давтахыг хэлчихээд буйдан руу явлаа.

Иён бид хоёр юу ч хийгээгүй байж л халууцан сууж байхад Ники ирэн Иёнтой хэдэн үг солиолцох хооронд би хүүхдүүдтэйгээ хөгжилдөхөөр явав.

Энэ бүгчим халуунд гүйлгэхгүйгээр мэддэг өшиглөлтүүдээрээ өрсөлдөн тоглож байв.

Хисын ирэн хэдэн юм яръя гэхээр нь угаасаа олигтой зүйл ярихгүйг нь мэдэж байсаар байж завшөөрөн хэлэх зүйлийн хүлээн зогсоход "Би Хэсон багш'д сайн дотно болгоод өгөөч" гэх үгийг чихэндээ дуулаад Хисын руу гайхсан харцаар харахад "Гуйж байна,битгий хэлээрэй!" гэж гуйхад үнэнгээсээ хэлж байгаагийн ойлгов.

Хэдий муухай ааш гаргадагч гэсэн нууцхан харж явдаг байсан хүн маань найзд минь сайн гээд бүр танилцуулж өгөхийг хүсэхийг сонсоод их л хэцүү байдалд оров.

Сая нэг бодлоосоо тасран "Өөрөө учраа олоо" гээд хүүхдүүд дээрээ нэгдэн хөгжилдөв.

Түүний хэлсэн үг ерөөсөө бодлоос гарахгүй нь;((

The guy in my taekwondo classWhere stories live. Discover now