06

26 7 3
                                    

"Заа одоо больж үз,Иён хоёулаа уулзана шүү" гэж Иён руу муухай харан хэлэхэд Хисын босоод явчихав.Удалгүй cheesecake авчиран бидний урд тавиад

"Би та нарийг дайлъя"

"Одоо нэг хүн шиг аашилж байна шүү баярлалаа" гээд инээсээр угаалгийн өрөө рүү явав.Хисын араас ирэн

"Яагаад надад ингэж муухай үан гаргаад байдаг юм би ойлгохгүй байна?" гэхэд би сонин харан

"Угаасаа миний байгаа ааш нь ийм тэгээд чи яах юм?" хөмсгөө өргөн хэлээд хана налан зогсов.

"Тээр ийм муухай ааштай,мэдээж би яах ч үгүй" гэчихээд явчихав "Тэнэг юм" гээд угаалгийн өрөө рүү орлоо.

Нөгөө хэд дээр очоод эгч дээр очих уу гэж асуухад бүгд зөвшөөрөн эгчийн гэр рүү явахаар болов.

-

Эгчтэй уулзаад бид бүгд бөөн баяр инээн хөөрсөөр тэднийхээс гарав.Манайх баруун талд нөгөө гуравынх зүүн талд болохоор би ганцаараа гэрийн зүг явж байхад хойноос нэг хүн мөрөөр тэврээд авав.

"Хамгийн дургүй заваан ааштай хүнээ араас ирээд мөрөөр тэвэрж болохгүй ээ" гээд гарын түлхэхэд тэр зогсчихов.

"Гэрлүүгээ явахгүй юм уу? Орой болсон байхад яваа" гэхэд тэр

"Чамайг хүргэж өгөөд харина" гэхэд би муухай харан

"Хөөх юу вэ? Миний мэддэг Хисын чи мөн үү" гэхэд "Мөн л байна"

"Олон юм донгодоод байлгүй чимээгүй хүргэж өг" гээд хурдан алхаж эхлэв.

"Удаан юм яриад явъя л даа" гэхээр нь би хойшоо хараад

"Дэмий юм ярихгүй шүү" гэхэд тэр толгой дохин хажууд ирж зогсоод

"Хичээл орохоор бэлтгэлээ яах гэж байна" гэсэн асуултанд нь бодож байгаад

"Зав гаргаад явна даа" гэв.

Тэр толгой дохин "Ямар сургууль юм" асуухад нь

"Харин ямар сургууль юм шиг байна" гэхэд тэр

"Ааш муутай хүн аль сургууль байж болох вэ байз" гэхэд би нудрахад ёоёлон инээн

"Би чамд намайг бага өдөөрэй гэж зөндөө хэлсэн шүү" гэхэд тэр

"Жижигхэн юм байж намайг яаж чадах юм" гээд мангартаад байхаар нь ганц сайхан цохиод

"Солиорж байх шив би өндөр" гээд урагшаа харан явна.

Бид хоёр хорвоогийн хамаг бүтэхгүйг ярьж явсаар байгаад манай гэрийн гадаа ирэв.

"Заа хүргэж өгсөнд баярлалаа.Болгоомжтой хариарай" гэхэд тэр

"Баяртай ааш муутаа" гэхэд нь "Аятайхан ярьхаар өөдөөс мангартаад байдаг шд" гээд муухай хараад гэр лүүгээ орлоо

-

Их орой болсон учираас гэрийнхэн унтаж байгаа байх гэж бодоод чимээгүй хаалга онгойлгоод ортол өөдөөс ах муухай харчихсан зогсож байв.

"Ээ бурхан минь,унтахгүй юу хийж байгаа юм бэ" гэж асуухад Ёнжүн ах

"Ийм орой юун эрэгтэй хүнээр хүргүүлээд байгаа юм,болзож байгаа юм уу" гээд утгагүй асуулт асуугаад байхаар нь хажуугаар нь зөрөх гэхэд

"Аав ээжд хэлнэ шүү,хэн юм" гэхэд нь би санаа алдан

"Чимээгүй байгаач,өрөөнд орж байгаад хэлье" гээд угаалгийн өрөөрүү нүүр шүдээ угаах гээд оров.

-

"За хэн юм" гэж Ёнжүн ах асуухад нь би толгой сэгсрэн

"Манай бэлтгэлийн хүүхэд ээ,Хэми эгчийн хүү гэсэн.Хэми эгчтэй уулзаагүй удсан болохоор уулзаад тэгээд их оройтсон болохлоор намайг хүргэж өгч байгаа нь энэ" гээд орондоо ороход Ёнжүн ах

"Царайлаг хүү байна.Ямар нэг элдэв юм байхгүй биз?" гэхэд "Тэр үнэхээр тэнэг бүр тэнэг гэдэг үг ч багадахаар тэнэг" гээд хана руу харж хэвтээд

"Одоо унтлаа,би өглөө бэлтгэлтэй" гэхэд тэр орондоо орон утсаараа тоглоод суув.

Өнөөдөр чинь бүгд л Хисынтэй холбоод яачихсан юм бэ? гэж бодсоор хэвтэж байгаад ядарсан болохоор унтаад өгөв.

-

Өглөө сэрээд хувцассаа өмсөөд өглөөний цайгаа уучаад гэрээс гараад явж байхдаа Хисынтэй тааралдав.Юу хийж явааг нь асуутал ойрхон ажилаар явж байна гээд бид хоёр зам салан явав.

Зааланд Иён л ганцаараа нөгөө хоёр байхгүй байхаар нь яаснын асуухад өнөөдөр ирэхгүй гэдгийг сонсоод ядарчихав.

Эхний ангийн бэлтгэл дуусаад бид хоёр өөрсдөө багахан халаалт хийгээд пүмсэгээ хийж байхад дараагийн цагийн хүүхдүүд орж ирцгээн хувцассаа сольж байв.

Бэлтгэлдээ ороод хүүхдүүдэд заасаар Хисыний пүмсэг шалгахаар суулаа.

Тэр их сайжирчээ.Хичээсэн гэдэг нь мэдэгдэж байна.

Дуусаад надруу хараад "Чиний муухай аашнд чинь дасаад аашинд чинь гайхахаа болиод пүмсэгээ давтаж байгаа" гэхэд нь уур хүрэн "ӨДӨӨД БАЙГААРАЙ" гэж орилоход бүх хүүхдүүд над руу харах нь тэр.

Өдөржингөө Хисынтэй муудалцасаар байгаад ядарж байна :(((

-

Гэртээ ирээд шууд унтахаар өрөө рүүгээ орлоо.Их ядарсан учраас шууд орон дээрээ хэвтээд унтаад өгчихөв.

The guy in my taekwondo classWhere stories live. Discover now