[Chapter 16]

1.1K 131 12
                                    

Pete's P.O.V

Pete орондоо нүцгэн хэвээр сэрэхэд Vegas түүний нуруунд зөөлөн үнсэлтээ үлдээнэ. Яг л хэсэгхэн ч гэсэн газар түүний уруулийн хээгүй үлдэх вий гэсэн шиг бүх л биеийг нь үнсэх хэдий ч үл ханах аятай улам ойртон зарим газрийг нь шимсэн мөрөөрөө тамгалах аж. Vegas түүнд ойртсоор чихнийх нь хойд мэдрэмгий хэсэгт үнсэхэд Pete тэсэлгүй инээд алдлаа.

"Гижиг хүрээд байна!" Тэр нойрмог хоолойгоор ийн шивнэсээр инээмсэглэхэд Vegas ахин тэр хэсэг рүү нь дайрав.

"Vegas!" Pete элгээ хөштөл инээж түүний дайралтаас болж бие нь бүх хүчээ алдах шиг болоход Vegas түүнийг чангаар тэвэрч чихийг нь зөөлөн хазлаа.

"Би чиний инээмсэглэлд хайртай." Тэгээд чихэнд нь ингэж шивнэв.

Pete ичиж буйгаа мэдэгдүүлэхийг хүсээгүй ч хормын төдийд хацар нь улаа бутарч орхино. Энэ новш намайг яаж аргандаа оруулахаа дэндүү сайн мэдэх юм. Vegas түүний биеийг ороон илүү чангаар тэврээд,

"Минийх." хэмээн давтсаар байхад Pete эцэст нь нүдээ эргэлдүүлсээр,

"Тиймээ, чинийх! Гэхдээ би одоо явах ёстой. Macau одоо манай гэрт өглөөний цай уух гээд сууж байгаа байх. Бас эмээгийн санааг зовоомооргүй байна."

Vegas санаа алдахад Pete биеийнх нь хамаг үс босохыг мэдрэх агаад Vegas юу ч хэлэлгүй орноос босч шүүгээнээсээ түүнд өмсчихмөөр зүйлс гаргаж өглөө. Тэгээд өөрөө хар өмд, цагаан пудволк өмсөв.

"Би бэлэн, явах уу?" Тэр бувтнан асуухад Pete нойрмог байгаадаа хөмсөг зангидан орноосоо босоход бүх л биеэр нь хөндүүрлэн өвдөх аж.

Өөрийн эрхгүй өвдөлтөндөө дуу алдахад Vegas хойноос нь ирэхдээ зүгээр эсэхийг нь лавлав.

"Зүгээр ээ." Pete хувцасаа өмсөн "Аль хэдийн иччихлээ. Явцгаая."

Vegas ёжилсон инээмсэглэлээ уруулдаа тодруулахыг харсан Pete цохиод авахйг хүссэн ч чадахгүй гэдгээ мэднэ. Тэр зүгээр л толгой сэгсрээд тэд хамтдаа өрөөгөөс гарав. Хаалга хаагаад эргэх төдийд Vegas түүний гарыг хөтлөчих нь тэр. Pete хэвлий хэсэгтээ хачин мэдрэмж төрөхийг мэдэрч иймхэн жижиг үйлдэл хүртэл Vegas түүнд ямар их хайртай гэдгийг харуулж байгаа нь гайхалтай.

Pete-ийн гэрт ирэхэд эмээ нь хоолнй ширээ засч байх бөгөөд будаа болон шарсан өндөг харагдана. Macau хэдийн ширээнд суучихсан амаараа дүүрэн хоол чихнэ.

𝐃𝐞𝐯𝐢𝐥 𝐝𝐨𝐞𝐬𝐧'𝐭 𝐛𝐚𝐫𝐠𝐚𝐢𝐧 | 𝐕𝐞𝐠𝐚𝐬𝐏𝐞𝐭𝐞Where stories live. Discover now