1

83 15 4
                                    

Бүүдгэр саарал тэнгэр, борооны шаагих чимээ, сэвэлзсэн зөөлхөн салхи гээд хэн бүхний гэртээ хайртай нэгнээ ханатлаа тэврээд хэвтэхийг хүсдэг өдөр.

Гэвч амьдрах хэрэгцээгээ хангахын тулд ажилдаа явахаас өөр сонголт үгүй.

Нэгэн оффист цаг 15:59-г зааж байлаа. Тэр үед ихэнх нь компьютерийн ард ажлаа нухацтайгаар хийж, зарим нь хэвлэх машинаас бичиг цаасаа аван бүгд тус тусын ажлаа хийж байлаа. Гэвч нэг л хүн өөрийн ширээгээ цэгцлэн, гадуур хүрмээ өмсөөд гарахдаа бэлдэж байлаа.
16:00 цаг болоход тэрээр " За бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Би тарлаа шүү" гээд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулав.

" Жиминаа чи өдөр бүр яг цагтаа тарах юмаа. Яаж амжуулаад байдаг юм бэ?" гэсээр урдах ажлаа барж чадахгүй байгаа ажлын найз болох Хусог нь үглэн гомдоллох нь тэр.

"Хайртдаа очиж хоолыг нь хийж өгөх гээд л" хэмээн өдөр бүр хэлдэг үгээ хэлэх ажээ.

" Танай нөхөр ч үнэхээр азтай шүү. Чам шиг нөхөр ч хэр баргийн олдохгүй дээ"

" Чи юу ярина вэ? Жиминий нөхөр ч гэсэн түүнд үнэхээр сайн ханддаг шүү дээ. Сар бүр гэнэтийн бэлэг бариад л, амралтаар нь гадагшаа хамт зугаалаад, байнгын халамжлаад, хамт олноороо ийш тийшээ явахад элдэв асуудалгүй явуулаад гээд хамгийн гол нь Жиминд үнэхээр хайртай. Тэгэхээр манай хоёр бол бие биендээ үнэхээр сайн тохирсон гайхалтай хосууд" гээд өөр нэгэн ажлын хамтрагч нь инээмсэглэн өгүүлнэ.

Энэ бүхнийх нь хариуд Жимин зөөлөн инээмсэглээд "Заза баяртай эртхэн гарахгүй бол хүнсээ цуглуулж амжихгүй нь" хэмээн ажлаасаа гарлаа.

Өглөөнөөс хойш бороо үргэлжилсээр байх ба цаг агаараа байнга шалгаж ажилдаа явдаг тэрээр шүхрээ мартаагүй юм санж.

Яг шүхрээ дэлгээд гарахын алдад нэгэн залуу түүнийг зогсоолоо.

"Уучлаарай та шүхрээ түр зээлүүлэхгүй биз. Би машин хүртлээ хэрэглэчихээд аваад ирье. Та *** дэлгүүр лүү явж байгаа биздээ. Би бас тийшээ явах ажилтай болохоор хүргээд өгье" гэж хэлснээ өөрийнхөө юу ярьсныг хэсэг бодолхийлснээ

" Яанаа уучлаарай. Та буруугаар битгий ойлгоорой. Ажил дээр таныг нэлээдгүй олон удаа харж байсан юм. Тэгээд би ажлаа тараад дэлгүүрээс хүнсээ хааяа цуглуулахаар явахдаа тантай бас таардаг байсан болохоор өнөөдөр ч бас тийшээ явах юм шиг харагдахаар нь ингэчихлээ. Бороотойд метрогоор явж байснаас машинаар явсан нь илүү амар шүү дээ" хэмээгээд Жиминий хариуг хүлээнэ.

Жимин ч энэ залууг оффис дээрээ цөөнгүй удаа харж байсан. Харахад эелдэг сайн залуу шиг санагдсан тул саналыг нь зөвшөөрлөө. Тэгээд ч гэртээ эртхэн харихын тулд энэ нь зөв санагдсан биз ээ.

Дэлгүүр лүү явах зуур бие биентэйгээ танилцав.

Өнөөх залууг Жонгүг гэх бөгөөд 26 настай, Жиминээс хоёроор дүү, энгийн даруухан залуу байлаа.

Жимин нэг бүрчлэн шошго тэмдэглэгээг нь харж байж хүнсээ авах ба Жонгүг ч өөрийн авах зүйлсээ цуглуулав.

Жимин ч тортой хүнсээ барин гарч ирэхэд Жонгүг үүдэнд хүлээж байх ба " Өнөөдөр надад шүхрээ зээлүүлсний тань оронд таныг дөхүүлээд өгье. Таныг дургүйцэхгүй бол шүү дээ" гээд инээмсэглэхэд Жимин ч уриалгахан зөвшөөрлөө.

Зүс таних төдий хүмүүс ч гэлээ цаанаасаа дотно тайван мэдрэмжийг төрүүлсэн болохоор ч тэр юм уу эсвэл байгаа байдал, яриа, харц, биеийн хэлэмж нь Жонгүгийг муу хүн биш гэдгийг мэдрүүлээд байсан болохоор ч тэр юм уу Жимин түүнтэй харилцахад амар байв.

Машинд тэр хоёр хөнгөхөн яриа өрнүүлсхийн найзууд болох ба гэрийн гадаа нь ирэхэд Жонгүгт талархлаа илэрхийлэн Жимин буулаа.

Гэртээ инээмсэглэсээр орж ирэхэд үүдэнд нөхөр нь тааварлашгүй харцаар харан зогсож байх ажээ.

"Өө чи эрт ирэх байсан юм уу? Хэлэхгүй дээ" гээд тортой зүйлсээ тавин тэврэх гэтэл өөрөөсөө түлхэн

"Саяны машин дотор байсан залуу хэн юм?"

-2023.07.10-

AstilbeWhere stories live. Discover now