6

70 9 2
                                    

Алгадуулсан хацраа барин, айдас дүүрэн харцаар Тэхён луу харан, арай хийн тэвчиж байсан нулимс нь хацар даган урслаа.

Бие бие рүүгээ чимээгүй ширтэх хугацааг дуусгаж Жимин дуугарлаа.

"Гарахад л болох юм биш үү? Гарчихъя" гэснээ шалан дээрээс гуйвж дайвсаар босон, угаалгын өрөөндөө орчихов.

Хүйтэн шүршүүрийн дор хувцастайгаа зогсчихоод, юу болоод байгааг одоо ч ойлгохгүй хэвээр.

Өөрөөсөө ч илүү хайрладаг нэгэн нь өөрийнх нь хүсэл мөрөөдлийг хориод л...

Уснаас гарч ирэхэд нь Тэхён орон дээр суучихсан хүлээж байлаа.

Жиминийг гарч ирэхэд гэнэт газарт өвдөглөн суугаад нөгөө л өөрийг нь хайрладаг тэр харцны хажуугаар, гэмшсэн байдалтай уучлал хүсэх аж.

"Би өөрийн мэдэлгүй л ийм үйлдэл гаргачихлаа. Чамд дэндүү их хайртай болохоор, өөр хүн чамайг минь надаас булаагаад явчихвал гэсэн бодол төрөхөд л тэнгэр хөмрөх шиг л санагдсан. Чамайг надаас явах л юм бол би амьдарч чадахгүй. Би дахиж чамайгаа өвтгөх үйлдэл хийхгүй ээ. Намайг уучлаарай" гэснээ чимээгүйхэн уйлаад эхлэв.

Уучлаарай гэсэн үг төдийд нь л чанга царайлж байсан төрхөө авч хаян, ганцхан л удаа болсон юм чинь гэж өөрийгөө тайвшруулчихаад, уйлж буй хайртыгаа аргадан тэвэрлээ.

Тэр их гомдлоос илүү хайртай хүнийх нь нулимс илүү сэтгэлийг нь өвтгөх ажээ.

Би л ийм хардмаар байдалд хүргээгүй сэн бол,
Би л өөр танихгүй хүнээр хүргүүлээгүй сэн бол,
Би л түүндээ анхаарал халамж илүү тавьсан бол,
Би л түүнийхээ үгнээс зөрөөгүй сэн бол энэ байдалд хүрэхгүй байсан гэх бодол түүнийг эзэмдэнэ.

Тэхёнийг тайвшруулан унтуулчихаад, халагдах өргөдлөө бичлээ.

Маргааш өглөө нь:

Жиминийг сэрэхэд Тэхён түүний дуртай хоолыг хийчихсэн байсан ба хамтдаа идчихээд ярилцав.

"Би халагдах өргөдлөө биччихсэн. Өнөөдөр амралтын өдөр болохоор юмнуудаа цэгцэлчихээд өргөдлөө ширээн дээр тавьчихаад ирье"

"Би хүргээд өгье. Тэгээд хоёулаа гадуур зугаалъя. Ойрд бие биентэйгээ цагийг сайхан өнгөрүүлээгүй юм байна"

Өнгөрсөнд:

Тэхён Жиминий араас гүйгээд нэлээд удсан ба дагаж нэг их сургуульд орсон ч Жимин нүүр өгөхгүй байгаа билээ.

Жимин танилцаад гурван сар болж байгаа залуутайгаа болзоонд явж байв.

Хэдийн хоолоо идсэн хоёр парк орж тоглохоор болж дуусаад байж байтал тэр залуу Жиминийг хүргэж өгнө гэж хэлээд буудлын үүдэнд дагуулаад ирсэн байлаа.

"Бүхэл бүтэн гурван сар чамайг орондоо оруулахын тулд зарцууллаа. Хэн хэндээ сайхан таашаал өгөөд л энэ харилцааг дуусгая"

"Үгүй ээ. Хоёулаа зүгээр л больцгооё" гээд явах гэтэл Жиминийг цохиод унагаачихав.

"Сайнаар хэлж байхад дуугүй л дагаад орно биз" гээд дахин цохих гэтэл нь тэр хавиар явж байсан Тэхён зогсоож өнөөх залууг нэвширтэл нь зодож байсан билээ.

"Зүгээр үү Жиминаа? Одоо би байгаа болохоор хэн ч чамайг өвтгөж чадахгүй ээ" гэсээр тэврэн тайвшруулав.

Энэ явдлын дараа удаа ч үгүй Жимин Тэхёнийг зөвшөөрөн, үерхэж эхэлсэн юм.

Түүнийгээ бусдаас хамгаалсан ч, өөрөөсөө хамгаалж чадсангүй.

-2023.08.09-

Бичээчийн үг:
Ерөөсөө бичвэр бичих хүсэл төрөхгүй байгаад байна өө. Удаад байвал яаж бичих учраа олохгүй л байна гэж ойлгоорой🥹

AstilbeWhere stories live. Discover now