Хэсэг 1.

70 11 0
                                    

:Сайн уу? Энд хүн сууж байгаа юу? Бусад буфет хүмүүсээр дүүрэн байна

:Бололгүй яахав.

:Ашгүй дээ. Баярлалаа. Рон Уизли.

:Моргарета Лойе.

:Сонсож байгаагүй нэр байх чинь?

:Шинээр орж ирж байгаа юм аа.

Бид хэсэг чимээгүй сууцгаав. Гадаа эцэг эхчүүд шуугилдан түм бужигнаж байлаа. Жил болгон ийм байдаг юм болов уу? Эсвэл энэ жил л ингээд байна уу гэдгийг мэдэх юм алга.

:Өө золиг гэж! Манай хоёр найз ирж суух ёстой юм л даа. Энд суулгаж болохсон болов уу?

:Тэгэлгүй яахав. Энэ ганц миний буфет биш шүү дээ.

:Баярлалаа.

Улбар үс, нүүрний сэвх. Өмнө нь түүний нэрийг сонсож байснаас харж байгаагүй юм байна. Найзууд гэж Харри Поттер, Хэрмони Гренжир орж ирэх байх л даа.

:Ингэхэд? Хэд дэх жилдээ Хогвардст сурж байгаа вэ?

:Ммм. 3 дахь жилдээ юм уу даа?

:Аан.

Тэр юу ярих үгүйгээ олоогүй бололтой. Нүдээ онийлгосоор гадаах гэрэл тусч буй цонх руу эв хавгүй ширтэнэ. Яарсан юм уу гэмээр эл хуль өмссөн хувцас, тэрүүхэн тэндээ жимийж буй уруул. Амьдрал дээр түүнийг ийм бүтэлгүй гэж мэдсэнгүй шүү.

:Бурхан минь гэж Рон! Хаашаа алга болчихдог юм бэ? Харри та хоёрыг хайгаад ийш тийшээ гүйлээ. Арай гэж нэгийг нь олж авч байхад чи алга болчих юм!

Буржигар бас урт улбар үс. Гартаа чимодан болон зузаан хүрэн ном барьчихсан эрхэмсэг ч гэх юм уу бардам яриатай охин. Хэрмони Гренжир. Магадгүй тэр их чалчаа бололтой.

Ардаас нь хүрэн үстэй, бөөрөнхий шилтэй, Роныг бодвол арай дээр юм шиг хөвгүүн. Гэхдээ ялгаа байхгүй л юм. Гартаа мөн адил чимодан болон өглөөний сонин. Алдарт Харри Поттер.

:Чамайг хэн гэдэг вэ?

: Моргарета Лойе.

:Намайг....

:Хэрмони Гренжир. Мэднэ ээ.

Тэд Ронд хандан үг хэлээд байв. Магадгүй зэмлээд ч байгаа юм шиг.

Харри: Нэг мухлаг дээр үхлийн шившлэгийг хэлж дээрэмдэх гэсэн чинь бүтэлгүйтсэн тухай бичсэн байна. Шившлэгээ зөв уншиж чадахгүй бол яах гэж дэлгүүр дээрэмдэх гэж оролддог байна аа.

:Шившлэг дээ биш дохих доо байгаа юм. Буруу дохивол өөрийгөө ч хөнөөх аюултай.

Хэрмони: Өөрийгөө хөнөөнө гэдэг чинь?

 Моргарета Лойе: Хогвард. Where stories live. Discover now