Хэсэг 3

28 7 0
                                    

Арван таван хоног. Энд ирээд Арван таван хоног.

Хоолны ширээг надад тусдаа гаргаж өгөхийг яам шаардсан. Хогвард бол намайг ганцаардуулаагүй гээд хаана ч хамаагүй суухыг хүссэн л дээ.

Моргарета танхимын гол өнгө үзмэн ягаан. Надад ч таалагдсан. Гэвч багаараа оролцох тэмцээнд би оролцох эрхгүй болсон юм. Учир нь энэ танхимын анхдагч сурагч би шүү дээ.

Хогвард утга замбараагаа алдаж эхлээд намдсан. Учир нь бүтэн долоон хоног яам энд байж бүх зүйлсийг шалгаж, хэдэн хоног профессоруудтай мэтгэлцээн хийсэн юм.

Анхнаасаа л энэ сургууль дөрвөн танхимтай тэр дөрвөн танхимууд эрт үеэс л үүсгэн байгуулагчийн нэрүүдээр нэрлэгдсэн гээд л. Гэвч эцэс сүүлд нь шидэт малгайг оролцуулснаар намайг энд үлдээх болсон юм.

:Лойе.

Танхимын нэрээр дуудуулахын хүсээгүй учир хүүхдүүд намайг ингэж дуудах болсон.

:Сайн уу? Хэрмони.

:Чи өмнө нь хаана сурдаг байсан юм бэ?

:Сайн заадаг сургууль руу шилжих гээ юу? Би анх удаа л сургуульд явж үзэж байна.

:Үгүй байлгүй дээ. Үнэн гэж үү? Тэгвэл яаж энэ бүх мэдлэгүүдээ олж авсан юм бэ?

:Хүмүүсийн шахалтаар. Чи мэднэ дээ. Хүмүүс үргэлж л чиний дургүй зүйлсийг шаардаж байдаг.

Түүнийг орхиод өрөө лүүгээ явлаа. Тэр заримдаа хэтэрхий их асуултууд болон шинжлэх ухаан талаас баримт нотолгоог нэг нэгэнгүй уншиж тайлбарладаг. Энэ нь надад залхмаар санагддаг л даа.

:Чамайг өнөөдөр бараг л харсангүй. Өчигдөр гараа хугалуулсан болохоор уу?

Орж ирэхэд орон дээрээ ганцаархнаа гараа тэврэн суух Драког харан яриаг эхлүүллээ.

:Тэнэг Хагрид болон тэрний зүсгүй хачин биет! Тэр амьтнаар юу хийдэг байна аа!

:Бухимдал чинь гараагүй юм уу? Том бол л доо Малфой.

Оройн хоол болохоос өмнөх багагүй хугацаанд нуруугаа амраахаар ор луугаа явлаа.

:Бор үстээ? Чи харж чаддаг гэсэн байх аа?

:Нэртэй хүн шүү.

:Чи харж чаддаг биз дээ!

:Миний нэр хэн билээ?

:Зүгээр л хэлээ ч дээ.

:Би ер нь нэртэй билүү?

:Аливээ. Харж чадна биз дээ. Ирээдүйг.

 Моргарета Лойе: Хогвард. Where stories live. Discover now