Хэсэг 4

33 6 0
                                    

:Лойе...псс.....Лойе!

:Яав?

:Тавын хариулт нь юу юм бэ?

:Наад бөндгөрөөсөө хайгаач.

Ид шидийн түүхийн ангид шалгалт авлаа. Хүүхдийн тоглоом шиг хэдэн юмыг шалгалт болгожээ.

Гэтэл зарим нэгэн нь мэдэхгүй байна гэхээр үнэхээр мулгуй бололтой. Дракогоос авахуулаад л.

:Лойе чамайг Фред дуудаад байна.

Эргэж харвал шар үст гозон гөлийчихсөн харж байлаа. Нүд нь уналаа.

:Яав?

:7ын хариулт хэрэгтэй байна аа.

:С. Хариулт нь.

:Баярлалаа.

Ид шидийн түүх. Хэзээ ч дуусахгүй ундарсаар байдаг одоо хүртэл үргэлжилж буй түүх. Сураад сураад анхны эхлэлийг нь олохгүй. Ёроолгүй. Гүн гэж байхгүй эцэс төгсгөлгүй.

Яг л миний бодол шиг. Үргэлж нэгээс нөгөө рүү үсэрч байдаг хэзээ ч бодохоо зогсож байгаагүй тархи минь.

:Моргарета! Моргарета!

:Бас яав аа?

:Чи яагаад сая надад туслаагүй хэр нь хачин шар үстнүүдийн нэгэнд нь туслачихав аа?!

:Би хэнд туслахаа өөрөө мэдье. Чи оролцоод хэрэггүй!

Түүний ааш зан нь бие шиг нь өсөж том болохгүй юм даа.

:Морга?

:Юу болоов Фред ахаа?

:Сая баярласан шүү. Тэр шалгалтад мэдэх юм юу ч алга.

:Бүгд л их амархан байсан даа?

:Чи юм чинь дээ. Өдөр чи хийх юмтай юу?

:Байхгүй ээ. Өрөөнд лав байхгүй.

:Малфой болон түүний даган баясагч нартай байгаад их л зовж байгаа байх даа?

:Гайгүй ээ. Тэдний биш тэд миний эрхэнд байгаа юм чинь.

:Хөөх. Түүнийг орж ирснээс хойш хэн ч Малфойг тэгж байсангүй. Үнэхээр л чи онцгой бололтой.

:За юу гэж дээ ах минь.

Бид ийнхүү ярьсаар номын сан луу алхлаа. Гадаа хэн ч байхгүй юм шиг нам гүм. Хүүхдүүд өдрийн унтлагаа хийсэн үү эсвэл нэг газар бүгд бөөгнөрсөн үү өмнөх өмнөхөөсөө илүү чимээ аниргүй байлаа.

Элдэвийг ярилцсаар энд тэндэхийн ном авч харж үзэн номын сангийн гол хэсгээр ирлээ. Бараг л бүх номыг авч үзэн сонирхож хэрэгтэй гэсэн номоо араасаа дагуулна.

 Моргарета Лойе: Хогвард. Where stories live. Discover now