TRAILER

48 8 0
                                    

- Чи зүгээр үү?
- Зүгээрээ... Чамтай уулзаад миний сэтгэл тийм ч их өвдсөнгүй.
- Юу гэсэн үг юм? Өвдөх ёстой байсан юм уу?
- Уучлаарай өөрөө ч мэдэлгүй буруу үг ашиглачихлаа. Би согтсон бололтой. Гарцгаах уу?

Салхи зөөлнөөр үлээж, хажуугаар яаран гэрлүүгээ алхах хүмүүс зөрнө. Харин би даарч байгаа хирнээ яаралгүй уруулаа өргөөд инээмсэглэхийг хичээн, нулимсаа урсгахгүйн тулд тэнгэр ширтээд зам даган алхана. Арав хүрэхгүй минут газарыг хоёр дахин их хугацаа зарцуулж туулсаар гэртээ орж ирээд тэнэг юм шиг л тэвчиж байсан нулимсаа ил гарган цаг шахуу уйллаа. Эцэст нь нойр минь ч хулжин дутуу нойртой би маргааш нь дүнсгэрхэн юм л өдрийг өнгөрөөлөө.

Би чинь угаас дуу цөөтэй ийм л хүн байсан шүү дээ түүнтэй учирахаас өмнө. Зүгээр л жинхэнэ би эргээд ирсэн байхад яагаад бүх зүйл буруу болчихсон юм шиг амьдрал ийм хэцүү байгаа юм бол?

MYBOIWhere stories live. Discover now