1

26 5 1
                                    

Анх түүнийг харсан тэр өдрийг би хэзээ ч мартдаггүй юм. Ногоон хослол өмсөөд шинэхэн ажлийн минь үүдэн дээр бусадтай инээлдэн зогсох царайлаг биш ч сонирхолыг минь татсан тэр нэгнийг. Тэр үедээ нулимс дуслуулах хэмжээний хайртай болчихно гэж төсөөлөөгүй л байхдаа.

Эхэндээ үзэн ядмаар байсан шүү. Юугаа ч мэдэхгүй шинэхэн төгсөгч намайг буруутгаж зэмлээд л хааяахан хараалын үгсийг хайр найргүй урсгаад л тэр бүхнийг тэвчээд өдийд ч чамайг хайралсаар байгааг бодоход би лав галзуу байхаа.

Хөмсөг нь нумарч, харц нь ширүүсч үг сольдоггүй болохоор найзуудын минь бодолд их зантай нэгэн гэх байрыг эзэлж байсан ч надад чиний тэр талууд илүү сонирхолтой санагддаг байсан.

Бараг энэ муу залуугын зан чинь л өөртөө намайг татаа биз. 

MYBOIWhere stories live. Discover now