First.

149 30 8
                                    


Хаалга тогших зөөлхөн чимээнд сэрсэн залуу нойроо сэргээх шиг толгойгоо сэгсрэн хаалганы зүг ухасхийн бослоо. Дөнгөж л гүн нойрноосоо сэрсэн тэрээр хаалганы цаана зогсох нэгнийг харахдаа инээмсэглэн хэдийн сэрүүн байсан хүн шиг харагдах аж.

-"Унтаж байгаарай гээд байхад."

Өөрөөс нь үл ялиг өндөр залуу өөрийг нь хүлээн суусан найз залуугаа загнах аятай хэлэхэд өнөөх нь тоосон ч шинжгүй,

-"Унтаж байгаарай гэчихээд түлхүүрээ мартаад явчихсан болохоор чинь л..." хэмээн уруулаа жимийнэ.

Тэгснээ гэнэт л доош харахдаа түүний цус болсон хурууны үеийг харан санаа алдаж,

-"Дахиад л бэртчихээ юу?" гэж сулхан асуув.

-"Жонгүг, энэ сүртэй зүйл биш ээ. Би зүгээр за юу?"

Тэхён түүний өмнө өвдөглөн суугаад аргадангуй гэгч нь хэлэхдээ өдөржин санасан түүний уруулыг зөөлхөн үнслээ. Жонгүг түүнийг буйдан дээр суулган гартаа эмчилгээний хайрцаг барьсаар,

-"Өчигдөр өвдөгөө гэмтээж ирчихээд өнөөдөр гараа гэмтээчихдэг?" гэж санаа зовж байгаа нь илт хэлнэ. Харин Тэхён нойр нь хүрсэн бололтой толгойгоо хойш тавин нүдээ анин хэвтлээ. Гарын шархыг нь цэвэрлэх Жонгүгийг хэсэг ширтэж суусан Тэхён эцэст нь ам нээв.

-"Миний ажил гэдгийг мэдсээр байж."

-"Тэгвэл би найз залуугаа байнга гэмт хэрэгтнүүдтэй тэмцэлдэж өөрийгөө бэртээг гэж бодож эмч болоогүй юмсан."

Жонгүг түүний хуруунд шархны наалт нааж байхдаа улаан өнгийн бал гаргаж ирээд дээр нь жижигхэн зүрх зурж өгчихөөд,

-"Гэхдээ одоо яая гэхэв дээ, чамайг эмчил гэж л эмч болгосон юм байлгүй." гэж тоомжиргүй инээв.

Тэхён шархаа цэвэрлүүлчихээд шууд л Жонгүгийг тэврэн буйдан дээрээ хэвтэх аж. Бүтэн өдөржин хагас нойртой ажил дээрээ суухдаа тэр энэ л үнэрийг галзууртлаа санаж байжээ. Энэ л дулаан, энэ л инээмсэглэл түүнд амар тайвныг эд эс бүрт нь мэдрүүлдэг хэвээр.

Жонгүг өдөржин түүнийг хүлээн суухдаа өөрт олдсон ганц амралтын өдрийг Тэхёнтой л өнгөрөөхийг хүсч байв. Тэр бага зэрэг тунирхаж байсан ч ингээд ч болов түүний энгэрт хэвтэж байгаадаа баяртай байлаа.

Тэхён түүний духан дээр нь үнсэн "Өрөөндөө очиж унтацгаая" гэхэд Жонгүг толгойгоо сэгсэрсээр Тэхёны гараас татаад хэвтүүлчихэв.

My beloved devil ||TK||Donde viven las historias. Descúbrelo ahora