Second.

109 27 11
                                    

-"Одоогийн байдлаа хэр байна гэж дүгнэж байна?"

Тэмдэглэлийн дэвтэр дээр ямар нэг зүйл бичин суух залуу Жонгүгаас асуух аж. Жонгүгийг өрөөний цагаан саарал ханыг хэсэг ширтэж суухад цагийн зүүний нэгэн хэмнэлд дугарах чимээ тод сонсогдоно.

-"Замаар ганцаараа гарч чаддаг болсон, бас..."

Тэр хэсэг бодолхийлэн эгэмний ясаа зөөлхөн илэхэд тэмдэглэл хөтлөн суусан эмч шилээ тайлан түүн рүү илүү нухацтай ширтэж эхлэв. Эмч утсан дээрээ намуухан хөгжим тавин түүнд тайван бодох хугацаа олгох бөгөөд Жонгүг гүнзгий амьсгаа аван,

-"Бас.. Илүү тайван байдаг болсон. Юу гэмээр ч юм, мэс заслын үеэр сандрахаа больсоноос гадна шөнө илүү тайван унтдаг болсон." гэхэд эмч залуу бугуйн цагаа харчихаад инээмсэглэнэ.

-"Анх ирсэн үетэй харьцуулахад үр дүн чинь илүү эерэг гарч байгааг харах сайхан байна, энэ чигээрээ эмчилгээгээ таслахгүй яваад байвал чи одоо байгаагаасаа илүү сайжрана шүү."

Эмч залуу ийн хэлж эмчилгээний цаг дуусахтай зэрэгцэн хаалга тогшив. Жонгүг удаан суулгүй эмчид талархсанаа хэлэн хаалга нээхэд Тэхён инээмсэглэн зогсож байх нь тэр.

-"Болчихсон уу?"

Жонгүг түүнийг ирсэнд гайхан "Ирнэ гэдгээ хэлэхгүй яасан юм?"

-"Эмчилгээнд чинь саад болчих байх гээд хэлээгүй юм." гэснээ хацар дээр нь үнсэн гарнаас нь хөтлөнө. Тэхён түүнтэй цуг байшингаас гарах замдаа,

-"Надад Ким эмчтэй тусдаа ярилцах зүйл байгаа болохоор түрүүлээд сууж бай, би удахгүй болохоор машинд байгаа ууттай юмнаас хүссэнээ идээд сууж байгаарай."

Жонгүг толгой дохин машинд суухдаа өөрөөс нь холдон явах Тэхёныг ширтэн инээмсэглэсээр түүний хэлсэн ууттай зүйлийг онгойлгон байнга иддэг чипсээ задлан идэх аж. Жонгүгийн мэдэхээр Тэхён эмчилгээ дуусах бүрт Ким эмчтэй хоёулханаа үлдэж гарч буй үр дүн болон сөрөгөөр нөлөөлж буй зүйлсийг ярилцдаг. Тэр их зүйл бодолгүй утсаараа дуу тавин цагаа харвал Ким эмчийнд ирээд хэдийн гурван цаг болсон байлаа.

Тэхён эмчийн өрөөнд орохдоо шууд л хаалгыг нь хүчтэй саваад "Тэгээд? Өнөөдөр хэр байв?" гэж тоосон ч шинжгүй асуув.

-"Хэвэндээ л байна, өмнөх үеэ бодвол дээрдсэн гэж хэлж болно." гэж хэлэхдээ Ким эмч уртаар амьсгаа аван үргэлжлүүлнэ.

-"Гэхдээ би түүнийг хэр удаан барьж чадахаа мэдэхгүй хэвээр л байна. Жонгүг одоо дээрдсэн харагдах ч хэзээ өмнөх шигээ болно гэдгийг би хэлж чадахгүй Тэхён."

Chegaste ao fim dos capítulos publicados.

⏰ Última atualização: Jul 30, 2023 ⏰

Adiciona esta história à tua Biblioteca para receberes notificações de novos capítulos!

My beloved devil ||TK||Onde as histórias ganham vida. Descobre agora