Хувилбар 1

78 10 6
                                    

"Өглөөний мэнд матруудаа"

"Хаая Жисонаа"

"Өхх Хёнжинаа чи буцаад ирчихээ юу?"

"Та хоёр нээрээ 4 жилийн хугацаанд 4хөн удаа уулзсан хэрнээ яаж ийм дотно байдаг байнаа?"

Чаны асуусан асуултанд пир хийн инээх хоёр зүгээр л харин тийн гэх шиг бие биен рүүгээ харах аж.

"Жисоны хажууд байх дургүй болохоос биш, чатлаж утсаар ярих дургүй гэсэн үг биш шүү дээ"

"Гэхдээ яагаад?"

"Та мэдэх хэрэггүй дээ Чан хён"

"Хёнжин надад ч бас хэлж байгаагүй. Тэр ч яахав хэзээ Япон руу буцах юм?"

"Энэ удаа хуримын асуудлаас болж хэдэн сар болох байх. Синмин ч гэсэн энд хуримаа хиймээр байна гэсэн болохоор. Тэгээд ч урих хүмүүс маань бүгд Солонгосд байгааг мэдэж байгаа биздээ"

"Энд хийвэл би хуриманд чинь очиж чадах нь"

гэсээр Хёнжинаар тоглоом хийх Жисон Хёнжины гаргах царайг харан улам л чанга инээх нь тэр.

"Хёнжин ирсэн юм чинь хэдүүлээ өнөөдөр хамт хоолловол яаж байна?"

"Уучлаарай Хён гэхдээ би өнөөдөр Минутай байх ёстой"

"Өхх өнөөдөр тэр өдөр байхнээ. Минуг нэг удаа ч харж байгаагүй ч яг л бидний найз байсан юм шиг санагдах юм"

"Тэгэхээр Жисонтой өдрийг сайхан өнгөрүүлээрэй"

Юу ч болоогүй ийн хэлээд гарч явах Хёнжины араас "Хёнжин минь дээ" хэмээн Чан шогшрон үлдэх бол Жисон л өөрийг нь давуулж харсан Хёнжины араас гайхна үлдэх аж.

Ажлын цаг ч хурдан дуусацгааж, Жисон ч ах нартаа түрүүлж явахаа хэлсээр харанхуй хонгилоор алхана.

"Сайн уу хён? Жилд ганцхан удаа ингэж тантай ярьдагт уучлаарай. Ингэхгүй л бол бүтэн жил тангүй би явж чадахгүй юм шиг санагдаад. Тэгсэн ч гэсэн төрсөн өдрийг чинь үргэлж хоёулхнаа тэмдэглэдэг байсан даа. Хоёр талын ээж аав ч байхгүйгээр 24 цаг хамт байдаг байж билээ. Би тэр уламжлалыг сайн авч явж чадахгүй байгаа байх тиймээ хён? Ххэ Энэ жил л ажлаасаа чөлөө авч чадсангүй. Ирэх жил би тань дээр яг цагтаа ирэх болноо. Би утсаа хаачихсан хараа Хён. Бас маргаашийн чөлөө авчихсан. Таны дуртай бүх зүйлийг маргааш хийх болноо. Та бид хоёрын суудаг байсан кафе хаачихсан. Тэгэхээр би таны бие дээр очих ёстой юм болов уу? Таны ч оршуулга дээр очоогүй таны тэнэг Жисон юмсан. Хэрвээ очих юм бол би таныг харахгүйгээр явж чадахгүй байх. Хён үнэхээр их санаж байна."

GhostWhere stories live. Discover now