Хувилбар 2

62 11 5
                                    

4 жилийн өмнө

Хёнжины талаас

Жисонтой танилцаад удаагүй байсан үе. Найзуудаараа олон хүнтэй газар эсвэл клубт уулздаг байсан болохоор эхлээд мэдээгүй юм. Нэг өдөр Кафед Жисоны хойно суучихсан залуу байнга Жисоныг дагуулж хараад байсан тул хэсэг гайхсан гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ Жисоныг угаалгын өрөө хүртэл дагаж босно чинээ бодоогүй учир Хёнжин энэ арай л даварлаа гэх шалтгаанаар царайлаг залууг зогсоосон юм.

"Та түрүүнээс хойш найз руу минь ширтэж бас болоогүй угаалгын өрөө хүртэл дагаж явах гээ юу?"

Хёнжины асуултыг ойлгоогүй бололтой тэр залуу арагшаагаа нэг харж үзэн хүн байхгүй байсан тул өөр лүүгээ заах аж.

"Тиймээ та өөр хэн л байв гэж"

гэж хэлээд ташаан даа тулсан гараа бага багаар буулгах аж.

"Аашшш хүн биш байж тийм үү?"

"И Мину"

"Та тэгэхээр нөгөө..."

"Одоо чимээгүй болохгүй бол хүмүүс чамайг галзуу гэж ойлгох нь"

"Эрүүл ч бас биш л дээ"

"Харагдаж байнаа. Бас Жисонд энэ талаар хэлэхгүй байсан нь дээр байх. Саяхнаас эхлэн арай дээрдсэн. Бас чи надаас бага зэрэг холдож болох уу? Миний нэг зүйлийг чи сорж аваад байх шиг байна"

"Аан энэ үү? Сүнсний хүч сордог тарни байгаа юм. Би өөрийгөө санамсаргүй шившлэгээр сүнс хардаг болгочихсон юм. Шившлэг буцааж чаддаггүй болохоор энэнээс өөр хийж чадах зүйл байгаагүй юм"

"Чи их чалчаа юм"

Энэ Хёнжин Мину хоёрын анхны харилцан яриа байсан юм.
Үүний дараа Хёнжин найз залуу болох Синминтэй хамт Япон явсан бөгөөд жилийн дараа дахиад нэг харсан юм.

"Хёнжинаа чи юу руу муухай хараад зогсоод байгаа юм?"

"Юу ч биш дээ Жисонаа. Явж хоол идэцгээе. Гэхдээ түрүүлээд чи намайг энд түр орхиж болох уу? Би хүнтэй утсаар ярих хэрэгтэй байна"

Жисон ч ойлгосноо хэлсээр гарсан бол Хёнжин түрүүний ширтэж байсан хоосон сандал руу буцан харах аж.

"Та яваагүй байжээ"

"Тэр чамд тийм чухал гэж үү?"

"Та энд хэрвээ удах юм бол диваажин руу явж чадахгүй болж мэднэ"

"Чи намайг хаана хамааралтайг яаж мэдэж байгаа юм?"

"Таниас цацарч байгаа гэрэл цагаан байна. Хэрвээ там байсан бол улаан туяа байх байсан юм"

GhostWhere stories live. Discover now