Гуравдугаар хэсэг: Захиас

56 9 0
                                    


🌊🌊🌊

Гил хар шөнө болсон хойно өвөө намайг дагуулсаар өрөөндөө ороод хаалгаа түгжчихээд хэн нэгнээс нуугдаж буй мэт хөшгөө хаачхав.

Жигтэйхэн л үнэт бэлэг гар дээр минь тавих юм шиг санагдаж гаргаж ирэх зүйлийг нь нүд салгалгүй хүлээнэ. Яг л арван жилийн өмнөхтэй адил, өвөөгөө чихэр гаргаж ирдэг шидтэн мэтээр төсөөлж алган дээр минь амтат гуатай чихэр буухыг горьддог шиг.

Бор, модон тавиур дээрх жирийтэл өрөөстэй номнууд дундаас ганц л ном хайх аятай, гартаа таарсан ном болгоноо хараад биш байна хэмээн амандаа үглэнэ. Өвөө аргаа ч барж эхлэх хүртэл эрж буй зүйлээ олсонгүй.

Номнууд ширхэг ширхгээрээ газарт унасан учир бол, өвөө бүгдийг нь буулгаж орхисон. Тэр дараагаар нь шалаар хөглөрөх зузаан номнуудыг яаж шуухан хэвэнд нь оруулах бол доо.

Цөхрөхийн даваан дээрээ, тавиурын буланд шигдсэн нимгэхэн хавтас бүхий номыг аваад хуудас бүрийг нь эргүүлж тойруулж сэгсрэн үзвэл шалан дээр хоёр гурван ширхэг цаас унах нь тэр.
Саяхныг хүртэл амаа хамхин сууж, өвөөгийнхөө хийх үйлдлийг залхуутайгаар харж байсан миний нүд дорхнор сэргэн, өнөөх зүйлийг юу болохыг эргэцүүлнэ.

Захаараа сэмэрч урагдаад, өнгө нь гандаж хуучирсан эртний гэж болохуйц цаас.
Юу вэ? Өвөө надад үүнийг л өгөх гэж өрөөгөө тэр чигт нь замбараагүй болгосон байх нь ээ..?

"Хүрч ирээд суу"

Түүний хэлснээр ширээний ард нухацтай царай эсгэн суулаа.

"Одоо чамайг мэдэх цаг нь болсон гэж бодож байна"

"Юу тэр вэ?"

Таамаглахын аргагүй харцаар ширтэж байснаа, өвөө удалгүй ширээн доорх шургуулгаасаа алганд багтах хэмжээний өчүүхэн жижиг авдар гарган урд минь тавив.

"Миний бяцхан хү... өө үгүй дээ, чи минь одоо том эр болчихсон.
Чамайг унтуулах гээд шөнө болгон ярьж өгдөг байсан түүхийг санаж байна уу?"

Тэр гарцаагүй Таелантикийн тухай ярьж байна гэдгийг төвөггүй гадарлав. Гэхдээ яах гэж?
Юу түүнийг, энэ түүхийг эргэн сануулахад хүргэв?

"Тийм ээ, санаж байна. Таелантикийг би яаж мартаж зүрхлэх билээ."

Хэн хүнийг уйдааж чаддаггүй сонирхолтой бас нууцлаг түүхийг мартсан удаа байхгүй.

Хариу хэлэхийг минь сонсмогцоо жижигхэн авдрыг нээхэд...
Дотроос нь хэзээ ч харж үзэгдэж байгаагүй хэрэгсэл гарч ирснээр нүдийг минь тултал бүлтийлгэлээ.

ᴏᴄᴇᴀɴ ᴇʏᴇs: ᴛᴀᴇʟᴀɴᴛɪᴄWhere stories live. Discover now