Тавдугаар хэсэг: Сүүлчийн уулзалт

45 9 1
                                    

🌊🌊🌊

Би ганцаараа явах эсэхт эргэлзэж сууна. Өвөр дээр минь дэлгэгдсэн номны зураг юунд миний анхаарлыг татна вэ? Дахиад л бодолд автана. Өөрийгөө ойлгохоо ч болилоо. Миний гаргасан шийдвэр буруудвал надад гарах гарц үгүй.

"Хоосон ширээ рүү юунд тэгж их гөлрөнө вэ Жонгүг аа?"

Өвөө ороод ирчихсэн хажууд минь суухад толгой доторх бодлууд арилаж түүний ярианд анхаарж буй мэт дүр эсгэхдээ өөрийгөө шоолоод амжлаа.

"Би өөртөө итгэхгүй байна.. бас айгаад байх шиг..."

Тэрээр урд минь нимбэгний цай тавиад над руу нухацтайгаар ширтлээ. Бие минь өөрийн эрхгүй чангарч ямар сул дорой үгс унагаснаа сая л ухаарах шиг.

"Чи туулж чадна... Бурхан чамд ээж шиг чинь зориг тэвчээр хайрласан байхад юунаас ч битгий ай. Айдсаа март, үгүй бол чи амьдралаа олж чадахгүй" хэмээгээд номон дээрх хуучирсан далайн зургийг гарт атгуулан дулаахнаар инээмсэглэв.

"Ганцаараа явахаас эмээж байвал чамд Леонард туслах болно" түүний нэрийг сонсмогцоо царайнд минь гайхшрал төрж хөлийн чимээ гарах зүг рүү зог тусвал Леонард өөдөөс минь инээчихсэн зогсож байх аж.

"Ө-өвөө би-"

"Эсэргүүцэх гэж байгаа бол нэмэр болохгүй нь дээ. Хүү минь чи завьны талаар мэдлэгтэй гэж үү?"

Гэсэнд эв хавгүйхэн дугарч гараа сарвалзуулан "Ү-үгүй ээ өвөө би тэр шөнө хангалттай их зүйл уншсан. Леонардад төвөг удмааргүй байна шүү дээ" яриа минь дуусахын сацуу Леонардын ёжилсон хоолой өрөөнд цуурайтаж "Энэ амьдралдаа арван наймхан настай хүү дарвуулт завь жолоодохыг үзсэнгүй" хэмээхэд надад хэлэх үгс олдсонгүй. Тэр сая үнэнг хэлчихлээ шүү дээ.

"Зүгээр дээ битгий санаа зов. Би чамд чадлаараа туслах болно" гэсэн нь урууланд минь инээд тодруулав. Ичиж сандрах минь ор мөргүй арилах шиг болов.

"Тэгвэл би хэзээ явах вэ?" хэмээн асуусанд өвөө эвгүй царайлж байснаа нэг гараа гарнаас минь атгаад нөгөө гараараа үсийг минь иллээ.

"Өнөөдөр шүү дээ. Өнөөдөр далайн давлагаа тогтуун цаг агаар дулаахан байна гэж дуулсан. Хүү минь чи алзахгүй ээ... өвөөгөө үргэлж хажууд чинь байна гэж бодоорой" гунигтай хоолойг нь сонсох төдийд л нүднээс нулимс нэг нэгээрээ бөмбөрөн унаж гэр бүлдээ хорогдох сэтгэл төрнө. Намайг өсгөх яаж зүтгэлээ дээ? Тэгтэл би ингээд хувийн аз жаргалаа хөөгөөд тэднийгээ орхиод явах юм гэж үү? Жон Жонгүг чи ч ухаангүй золиг юм даа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 24 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ᴏᴄᴇᴀɴ ᴇʏᴇs: ᴛᴀᴇʟᴀɴᴛɪᴄWhere stories live. Discover now