Chasing that feeling

148 24 3
                                    


Үүлс үүлсээ дагаж хөврөх бас нэгэн өглөө. Тэнгэр урьдынхаасаа илүү цэлмэг байх шиг харагдаад дагаад сэтгэл тэнэгэр. Минжон долоо хоногийн турш өдөр алгасахгүй өнөөх сэтгэл гутралаа эмчлэх нэртэй эмнэлэг зорьж буй. Өнөөдөр ч мөн өмнө өмнөхөөсөө ялгарахгүй цэнхэр тэнгэрийг өчигдрөөс илүү цэлмэг байна хэмээн бодно. Гэвч үнэндээ тэнгэр биш тэр л өөрчлөгдөөд буй юм, тун жоохон боловч түүнд гарамгүй ялгаа.

" Чи ирчхэв үү? Бас л эрт иржээ. Цаг чинь болоход дахиад хагас цаг дутуу байна шүү дээ. "

Минжоны хэлж дадсанаар Чүэ эмч гэх гуч гаран насны нүдэнд дулаахан залуу бугуйн цагаа харан хэлэх бөгөөд өөр үйлчлүүлэгчид бий тул ээлжээ болтол гадаа хүлээхийг хүсэв. Тэгээд бүсгүйг гармагч эмч залуу утсаа асаан " дайсны цэрэг " гэж хадгалаад удсан ч саяхан "гайхамшиг" болгон өөрчилсөн дугаарын эзэн рүү утас цохилоо.

" Чи ирэх хэрэгтэй байна. Ямар ч ажилтай байсан зохицуул. Оронд нь Ринад үерхэх санал тавихад чинь тусалъя. "

Шулуун шударга гэмээр зангаа урдаа тавин тулгахад Сан ядах юмгүй зөвшөөрөн хагас цагийн дараа уулзахаа амлав. Минжон түүн дээр ирээд удаж буй ч дотроо уудлах нэг ч алхмыг хийгээгүй. Өөрөөр бол тэдний дунд ахиц гараагүй. Гэвч нэг л өдөр Минжон уран зураг болон өнгөний талаар түүнтэй ярилцаж эхэлсэн. Энэ маш удаан үргэлжилж байгаа. Хэдий түүний сурлага болон хобби тэдний зорилго биш ч эцсийн дүнд нь Минжон өөрийгөө гавласан гинжээ суллаж нийгэмд арай дөхүү төлөвшилтэй болох ёстой аж. Үүний төлөө эмч залуу дүүгээ хэд ч ашиглахаас буцахгүй. Гарцаагүй Сан ирээд явсаны дараагаас л бүсгүй үл ялиг өөрчлөгдсөн шүү дээ.

" Сайн уу, дахиад таарах шив "

Гүн улаан үсээ нэг тал руугаа унжуулан сүлжээд цэцгэн хээтэй цагаан даашинз дээрээ саарал өнгийн ноосон хантааз өмссөн нь тун зохисон үзэсгэлэнтэй бүсгүй сая л утаснаасаа салан толгой өндийлгөв.

" Уул? "

Шууд л хариу үйлдэл үзүүлэн нүдээ үл ялиг томруулахыг нь ажаад Сан инээмсэглэв. Түүний нимгэн ягаан уруул нэг өнцгөө өргөн мишээхэд хацар нь гүн хонхойдог нь ямар ялдам гэж санана. Минжон түүний энэ төрхийг хэдийнээ хөрөг болгон хадгалсан гэвэл залуу лав итгэхгүй биз ээ.

Сан: Санаж байна шүү, сайн байна

Минжон: Миний тархинд баллуур байдаггүй. Би тийм ч мартамхай биш!

KirīṭaWhere stories live. Discover now