Illumination

104 24 3
                                    


Үзүүр хэсгийнх нь будаг халзарч оосор нь сэмэрсэн зургийн аппарат алган дээр нь хуучирсан янзаараа хуучныг авчирна. Хаяж болохгүй хэр нь хадгалж болохгүй дурсамж хоёр алган дээр нь холын түүнийг ойртуулах аж.







Тогтуун өдөр байлаа. Тэнгэр цэлмэг, салхигүй. Сэтгэл санаа цаанаа л сайхан, нэг тийм бүх зүйлийг хайрламаар жаргалтай өдөр байв. Карина Минжонтой уулзахаар товлосон газраа хэдийнээ ирсэн байх бөгөөд тэд хамтдаа movie cafe-д кино үзэхээр болсон юм. Тиймдээ ч түүний сэтгэл санаа өнөөдрийн цаг агаартай төгс зохицож буй.

Ринаг дүрслэн хуучилбал тэрээр урт шулуун үсээ задгайлж цагаан ноосон малгай өмссөн байх ба улбар өнгийн ороолтыг мөн адил цагаан хүрэмтэй хослуулжээ. Өөрт нь уртадсан гэмээр өргөн улбар шар ороолт үнэхээр л өөрийнх нь биш бөгөөд тэрээр болзоот залуугийнхаа өмчийг буцааж өгөлгүй өдийг хүргэсэн аж. Тэгээд сүүлд төрсөн өдрөөрөө Сылгигээс бэлгэнд авсан Dior-н хар арьсан цүнхээ нэг мөрөндөө углаад гартаа ганц ширхэг зэрлэг цагаан сарнай барьжээ.

" Жимин аа "

Минжон өөрийнх нь ирсэнээс эсрэг зүгт өндөлзөн зогсох бүсгүйн мөрөнд хүрэн намуухнаар дуудвал өнөөх нь цочис хийн эргэж харав. Тэгээд тэр даруй нүүр дүүрэн мишээн түүнд зориулсан цэцгээ сунгавал Минжон тун ч дурамжхан авлаа.

" Өмнө нь өгсөнөө давтлаа гээд би бууж өгөхгүй шүү. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах юм! "

Тэрээр үглэх мөртлөө цэцгийг үнэрлэн куртикныхаа том халаасанд хийх бөгөөд цэцгийн дэлбээ багтаж чадалгүй цухуйжээ.

Рина: Чамайг санагдуулдаг юм аа. Алив орцгооё, чи бүр даарчхаж!

Минжон: Өвөл арьс маань амархан улайчихдаг юм. Тэрнээс биш даараагүй.

Рина: Итгэж байна аа

Рина түүний бээрсэн гарыг хөтлөн инээмсэглээд дотогш орохоор алхахад Минжон түүнд үл ялиг чирэгдэнэ. Тэр одоо ч Ринагаас жийрхдэг хэвээрээ бөгөөд түүний хэт элгэмсэг зан залхмаар санагддагийг нуух юун.

Рина: Чамд американо захиалах уу?

Минжон: Экспрессо ууя.

Рина: Эвв~, окэе

Минжон Ринагын араас харан суухдаа багахан санаа алдав. Тэд оршихуй шинжлэх ухаанаас үүсэлтэй юу уран сайхнаас үүсэлтэй юу гэдэг маргаанаа эцэслэхээр энд ирсэн юм. Тэд тэс өөр хүмүүс гэдгийг Рина ойлгодог эсэхийг мэдэхгүй ч Минжоны хувьд тэд яг л хүчээр тааруулж байгаа дүрс шиг санагддаг. Бодъё л доо, тэд хэр өөр талаар.

KirīṭaWhere stories live. Discover now