YoonKook|| 一

196 29 0
                                    

"Дахиад чи хулгай хийгээд үзээрэй! Тэр үед би чамайг өөрийнхөө гараар цагдаагийн газар луу чирж явна гэж мэдээрэй!"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Дахиад чи хулгай хийгээд үзээрэй! Тэр үед би чамайг өөрийнхөө гараар цагдаагийн газар луу чирж явна гэж мэдээрэй!"

Өвдгөө тэврэн суух Жонгүг, хаалганы завсраар тэднийг ажиглан зогсох ээжтэйгээ харц тулгарчихав. Санаа алдаж ядаж ээжийнхээ төлөө ч болтугай худлаа үнэн ааваасаа уучлалт эрж хоёр алгаа хавсран сөхрөх нь тэр. Өөрийнхөө ийм төрхөнд дургүй байх ч юу юунаас илүү нуугдан зогсох ээждээ илүү их дургүйлхэх аж.

Гэсэн ч яалтай, энэ гэрт толгой хоргодож байгаа учирт аавынхаа үгээр байхаас өөр аргагүй.

Ээжийнхээ аз жаргалын төлөө.

Гадаа харанхуй болсон байх ч Жонгүг тоолгүй маргаашийнхаа хичээлийг ялгаж аваад, дүрэмт хувцсаа өмсөөд цонхоороо гараад явчихав. Хоёр давхрын цонхноос төвөггүйхэн дамжиж буух нь энэ удаагийнх эхнийх биш гэдгийг харуулна.

Амандаа дуу аялан алхсаар нэгэн орон сууцны гадаа ирсэн байв. Нүүр дүүрэн инээмсэглэсээр дотогш орж, цахилгаан шатанд суун наймын товчин дээр дарлаа. Амандаа аялах дуу нь бүр л чангаран амаа задрах нь уу л гэлтэй инээмсэглэсээр 802 тоотын өмнө очив. Шууд л кодыг нь хийн орох гэснээ больж хонхыг нь даран хүлээн зогсоно.

"Яах гэсэн юм?"

Хаалгаа нээгдэж Юнги Жонгүгийг харан хөмсгөө зангидах аж. Жонгүг тоосон ч юмгүй залууг тэврээд шууд гэрлүү нь яваад орчихов.

"Чи дахиад гэрээсээ зугтаачихаа юу?"

Жонгүг гунигтайхан инээвхийлэн толгой дохино. Юнги Жонгүгийн шалбартсан байх уруул хөмсөг зэргийг анзааран уртаа санаа алдав.

"Дахиад л зодсон юмуу?"

"Тиймээ... түрийвчнээс нь мөнгө алга болсон гээд"

ONESHOT- bxbWhere stories live. Discover now