𝚃𝚊𝚎𝚔𝚘𝚘𝚔-𝟺

1.4K 159 1
                                    


Жонгүг толинд өөрийгөө тольдон үсээ хойшлуулж байв.

"Жонгүг аа, өглөөний цайгаа уу! Хурдан явъя!"

Хусог гал тогооноос орилоход, Жонгүг цүнхээ барин өрөөнөөсөө гарлаа. Хусог Жонгүг хоёр цугтаа, Юнгигийн байранд амьдардаг. Юнги Хусогийн сүйт залуу бөгөөд одоохондоо Солонгост байхгүй байгаа.

"Хён, Юнги хён хэзээ ирнэ гэнэ? Та ер нь ойрд ярьсан уу?"

Хусог будаа ширээн дээр тавьчхаад "Ярьсаан. Хэзээ ирэхээ хэлээгүй. Гэхдээ удахгүй л гэнэ лээ... тэр ч яахав. Өчигдөр гэрийн гадаа ирсэн залуу чиний өмнө нь үерхэж байсан залуу мөн тэ?"

Жонгүг тоосон ч шинжгүй, хоолоо идэнгээ толгой дохисхийв. Хусог Жонгүг руу тогтож харснаа, толгой руу нь цохиод авав.

"Яа! Тэр ёстой хөөрхөн залуу байна лээшт! Чи л болсон хойно унтаад л хаяа биз!! Тэрэнтэйгээ учраа олчихвол дээр юм шиг ээ"

Жонгүг Хусогт цохиулсандаа ярвайн"Хён! Өвдөж байна штээ! Тэгээд ч би Жиминд ер сэтгэлгүй ээ. Зүгээр л тэр үеэр би яг уйдаж таараад л Жиминтэй түр цуг байсан төдий"

Хусог муухай царайлан, амандаа бувтнан Жонгүгийг муулж гарав аа гэж. Жонгүг ч тэрийг нь тоосон юмгүй хоолоо идэж байв.

••••••

Жимин өрөөний голд ийш тийш холхин төлөвлөгөөгөө боловсруулж байв. Харин Тэхён нэг л итгэл муутайхан суух аж.

"Үнэхээр бүтэх болов уу? Жимин аа?"

Тэхён сандрангуй ингэж хэлэхэд Жимин" Чи чинь намайгаа бодвол тоглогч залуу биздээ? Тийм байж юундаа сандардаг юм!! Зүгээр л нэг байгаа гэж бод!!"

Тэхён Жиминий хэлсэнтэй санал нэгдэн толгой дохилоо. Тэхён ч Жонгүгаас нээх ялгархааргүй нөхөр. Аль царайлаг гэсэнтэй нэр холбогддог.

"Өнөөдрөөс эхлэе! Би Жонгүгтай албаар хэрнээ санаандгүй юм шиг таархыг хичээе!"

Жимин толгой дохин "баярлалаа, найз минь!!"

••••••

Жонгүг Хусогтой элдэв юм ярилцсаар сургуулийнхаа гадаа ирэхэд урьдын адил Намжүн тэр хоёрыг хүлээгээд зогсож байв.

"Өглөөний мэнд. Өнөөдөр овоо эвтэй байх чинь ээ!"

Намжүн тэр хоёроор тоглонгуй ийн хэлэхэд Хусог инээмсэглэлээ. Жонгүг ч нээх ач холбогдол өгөлгүй, шүүгээгээ налан зогсох Тэхён руу харцаа тусгав. Тэхён их л нухацтай гэгчинь ном уншиж байв.

Жонгүгт түүний энэ төрх их таалагдсан бололтой, Тэхёний зургийг дарлаа.

"Үзэсгэлэнтэй юм"

Жонгүг амандаа бувтнан шууд л Тэхёний зүг алхлаа.

"Сайн уу?"

Жонгүг цовоо сэргэлэн гэгчинь ийн асуухад Тэхён нэгэн хэвийн царайтайгаар хариу мэндэллээ. Тэгснээ эргээд номоо уншаад эхлэв.

"Өнөөдөр хэдэн цагтай юм? Уулзах уу? Кино үздэг ч юмуу... хоол ч юмуу идэцгээе лдээ?"

Жонгүг Тэхёнийг ятгах аястай хэлэхэд Тэхён дотроо инээд алдаж байсан ч гаднаа хариу үйлдэл үл үзүүлнэ.

"Мм... яахав болох л юм. Би өнөөдөр хоёрхон цагтай"

Тэхён инээх аядан ингэж хэлэхэд Жонгүг жуумалзан, Тэхёний үсийг хойш нь болголоо.

"Тэгвэл удахгүй уулзая"

Жонгүг түүний чихэнд шивнэх аядахад, Тэхён хүзүүгээ гилжийлгэлээ.

•••••••

Тэхён багшийнхаа нүдийг хариулан, хичээлээ хийж буй царайлж байв. Үнэндээ тэр хичээлээ хийж байсан удаа үнэхээо цөөхөн. Шалгалт, бие даалт, гэрийн даалгавар хураах өдөр дөхөх үед тэнхимийнхээ хамгийн сурлага сайтай охин болох Хэна-тай дотносож эхлэдэг юм. Яг долоо хоног тэд үерхэж буй мэт байдаг бөгөөд Тэхён Хэнад их сайн ханддаг. Хэна өөрийг нь ашиглаад байгааг мэдээд байгаа хэрнээ юу ч хэлдэггүй, хичээлийг нь хийж өгөөд л яваад байдаг охин доо.

Тэхёний утас дуугаран, сэм аван харвал зурвас ирсэн байх аж.

Хүлээж байя :))

Тэхён их л бодолд автан хэн бичсэнийг таах гэж оролдож байв.

Хичээл завсарлан Тэхён ухасхийн багштайгаа зэрэгцээд гарлаа.

"Дахиад сайн уу?"

Жонгүг догь гэгчинь хана налчихсан зогсож байх нь тэр. Тэхён дотроо дуу алдаж байсанд ч, гаднаа ил гаргасангүй.

"За явцгаая!"

Жонгүг Тэхёний гарнаас хөтлөөд, түүнийг чирэн гүйж эхэллээ. Тэднийг харсан хүүхдүүд шивэр авир хийн, зарим нь зургийг нь дарж байв.

•••••

Жонгүг Тэхён хоёр гүйсээр, нэгэн рамены газарт орж ирлээ. Жонгүг инээмсэглэн амьсгаадах бол Тэхён муухай царайлан амьсгаадах аж.

"Яагаад гүйсэн юм?"

"Зүгээр. Чамтай цуг гүйвэл сонирхолтой санагдаад"

Жоохон хүүхэд шиг инээх Жонгүгийг хараад Тэхён нэг л сонин болоод эхлэв. Тэр Жонгүгийг Жиминий хэлснээр л төсөөлж, бодож байснаас ийм хүүхэд шиг төрх байдаг гэдгийг бодож үзээгүй бүр төсөөлөөчгүй аж.

"Б-битгий тэгж инээгээд бай!"

Тэхён хоолойгоо засан, ийн хэллээ.

"Дурлачих гээд байна уу?.... надад"

ONESHOT- bxbWhere stories live. Discover now