EP6

7.1K 419 4
                                    

Нэг л мэдэхэд би түүнийг харан зогсож байгаад Жунины над руу харахад л ухаан орон тэднээс холдон ангидаа орон суудалдаа суулаа.Тэр яг ямар охин болоод тэр залуус түүнд тэгтлээ ухаан алдан араас нь гүйж уйлуулчихлаа гэх мэтийн үгс хэлж өмөөрдөг юм бол.Нэг л мэдсээр хичээл таран би сургуулиасаа гарах гэж байхад ханхүүгийн утас дуугарлаа.Би ч тэр утасыг аван
Жунин: чи үргэлж намайг харж эсвэл сонсож байх юм аа

Би: нууц биш

Жунин: тэгээд юу гэж??

Би: санаандгүй явдал байсан

Жунин: ойлголлоо

Би: өнөөдөр би чөлөө авж болох уу??

Жунин: яасан гэж??

Би: гэртээ очих хэрэгтэй болоод...тэглээч цалингүй шийтгэл биз дээ

Жунин: уг нь цалинтай л юмсан

Би: нээрээ юм уу??

Жунин: авахгүй юм уу??

Би: мэдээж авна

Жунин: зөвхөн өнөөдөр л шүү

Би: баярлалаа гэж хэлэн таслаад сургуулиас гаран гэрлүүгээ автобусанд суух гэтэл мөнгө байхгүй.Бурхан минь би үнэхээр сүйрчээ.Өв залгамжлагчид кинон дээр ядаж л мөнгө байдаг байтал надад юу ч алга гээч.Кино амьдрал хоёр үнэхээр өөр юм.Мэдээж алхахаас өөр сонголт үгүй учир алхаж байтал машин сигналдах дуулдаж эргэн харвал Эксогийн нэг,гэхдээ би нэрийг нь санахгүй байна.
??: хүргээд өгье!!

Би: хэрэггүй дээ

??: уг нь зүгээр хэлсэн юмсан гээд толгойгоо дохиход жолооч нь бууж ирээд миний бугуйнаас татсаар машинд суулгачихлаа.Энэ залуу үнэхээр дээрэнгүй юм,бусад нь тийм биш л юмсан.
Би: чи хэн юм??

??: Ду Кёнсүү

Би: надаар яах гээд байгаа юм??

Кёнсүү: зүгээр л гэрт чинь хүргэж өгч байна,гэрийн хаягаа хэл!!!

Би:********* 302 тоот хашаа

Кёнсүү: өнөөдөр яагаад тэгэж хэлсэн юм??

Би: тэр охин та нарын хувьд хэр чухал хүн болохыг мэдэхгүй ч...би Жүнмёний асуултанд л хариулсан

Кёнсүү: үнэхээр хамаагүй гээд орхино гэж үү??

Би: тийм ээ гэхэд аль хэдийн манай гэрийн үүдэнд иржээ.Хааны ордон,манай нурж унах шахсан гэр,үнэхээр өрөвдөлтэй юм.

Кёнсүү: энэ гэр чинь юм уу??

Би: тийм ээ...чиний амьдардаг гэрийн нэг өрөөний хэмжээнд ч хүрэхгүй байгаа биз...гэхдээ миний жаргалтай дурсамжыг бүтээсэн газар гэж хэлээд машинаас буун түүнлүү даллахад тэр үнэхээр гайхсан байв,надруу баяртай гэж хэлчихээд явж,би гэрлүүгээ харвал үнэхээр ичих шиг боллоо.Удахгүй нурах шахсан байшин гаднаасаа ч тэр үнэхээр халтар аймшигтай.Дотогш яван ороход ээж аав ирээгүй байсан болохоор өрөөлүүгээ орон хувцасаа баглалаа.Дахиж энэ гэрт бараг л ирэхгүй байх.Ээж аавын хэрэлдэх дуунаар өрөөнөөсөө гарвал тэд ирчихсэн,нэгэн лүүгээ аймшигтай харцаар харж хэрэлдэж байв.
Аав: миний охин ийшээ суу

【Ядуу Гүнж】 "COMPLETE"Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang