EP7

6.8K 422 0
                                    

Жунин: ирчихсэн үү??

Би:....

Жунин: явцгаая даа гэж хэлээд хажуугаар минь гарахад би ч түүний араас гарлаа.Тэр машиндаа суухад би мэдээж сууж болохгүй болохоор түүнийг машинд нь суулгаж өгөхөд

Жунин: зүгээр суу

Би: гэхдээ-

Жунин: санаа зоволтгүй орой болохоор сэтгүүлчид дагадаггүй юм гэж хэлэхэд би эргэн тойрноо харж байгаад машины арын суудалд буюу Жунины хажууд цонхон талдаа суулаа.

Жунин: чи үнэхээр хүйтэн хүн юм аа

Би: тэр охинд хэлсэн үгэнд үү??

Жунин:....тийм ээ

Би: тэр чинь зүгээр л бодит байдал....тэр охинд чи сайн биз дээ

Жунин: тийм ээ....гэхдээ тэр охин өөр хүнд сайн

Би:....

Жунин: тэр нь миний найз

Би:....

Жунин: би өрөвдөлтэй байна уу??

Би: яагаад??

Жунин: эрх мэдэл,нэр хүнд,байр суурь,эд хөрөнгө гээд бүх зүйл байхад ганц хайр л алга

Би: харин надад юу ч байхгүй...элэг бүтэн гэр бүл байсан бол харин одоо алга гэж хэлээд хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад Жунин луу харвал унтаж байгаа бололтой нүдээ анин сууна.Гэхдээ түүний нүднээс нулимс урсаж байна,гараа нүдэн дээрээ тавиад уруулаа хазлана.Түүнд үнэхээр тийм хэцүү байгаа юм болов уу?? Би яав л түүнд тус болох бол?? Тийм ээ би түүнд туслахыг хүсэж байна.

Би: хэрвээ яримаар байгаа зүйл байвал хэл...би нууц хадгалж чаддаг шүү

Жунин: би өөрийгөө ойлгохгүй байна

Би: ойлгох гэж хичээгээд хэрэггүй,зүгээр л сэтгэлээ сонс гэж хэлэхэд тэр гараа аван надруу харлаа.Би хэдий инээмсэглэх байдалд байхгүй байгаа ч яагаад ч юм,энэ залуугийн өөдөөс инээмсэглэж өгмөөр байна.Тэр над руу ширтсээр би ч түүний өөдөөс ширтсээр нэг мэдэхэд жолоочийн ирчихлээ гэдэг үгээр харцаа салгаж машинаас түүнд бөхийсөөр буулаа.Үйлчлэгч нарын өргөөнд очоод өрөөндөө орон дээрээ хэвтэхэд л нүднээс минь нулимс урсах нь тэр.Хаалга тогших чимээгээр босон тайлвал миний үеийн охин хоол барисаар зогсож байв.

??: сайн уу??

Би: сайн

??: Намайг Со Юна гэдэг

【Ядуу Гүнж】 "COMPLETE"Where stories live. Discover now