#1

19K 635 8
                                    

Би бол 18 настай Бюн гишүүний гэрийн үйлчлэгч.Намайг Им Нахён гэдэг.Миний эцэг эх энэ айлын үйлчлэгч бас жолооч нь байсан юм.Нэг л өдөр аав ээж минь ослоор нас барж Бюн ноёнтон намайг багаас минь өсгөсөн ч би ачийг нь хариулах гэж үйлчлэгч хийдэг болсон.Гэхдээ надад хэзээ ч надтай ёс бус харьцаж байгаагүй,хэрэгцээтэй болгоныг минь авж өгдөг.Бас энэ айл нь 2 хүүтэй бөгөөд том хүүг нь Бюн Бэкхён,бага нь Бюн Тэхён гэдэг.Бэкхён надтай арван жил нэг гэрт амьдарсан мөртлөө бараг л харьцдаггүй зүгээр л юманд зарах үедээ л харьцдаг,бага нь намайг яг л эгч шигээ боддог нэгэн.Нэг эцэг эхтэй гэж бодоход тэс ондоо ааштай хүүхдүүд байдаг.Өнөөдөр би 18 нас хүрж байгаа юм,энд ирээд аль хэдийн 10 жил өнгөрчихэж.Бас би энэ жил Бэкхёнтай нэг сургууль руу шилжиж байгаа,тэр сургууль бол баячуудын сургууль Бюн гишүүн намайг тэнд сургаж байгаа юм.Өглөөний цайгаа ууж дуусгаад гал зууханд аяга тавгаа угааж дуустал хаалга дуугаран очин тайлахад надад илгээмж ирсэн байлаа.3 дахь жилдээ үл таних нэгэн залуугаас бэлэг ирдэг болсон.Би тэр залууг мэдэхыг ямар их хүсдэг гээч бас 99 сарнай бас захидалтай ирдэг.

-Тэрхүү захиан дээр-

Сайн уу?? Төрсөн өдрийн мэнд хүргэе....том болоод л байна.Улам л үзэсгэлэнтэй болж байна шүү.Чамайг хайрлаж явдаг нэгнээс....Хайртай шүү.

Тэхён: эгчээ юу вэ??

Би: төрсөн өдрийн бэлэг...ингэхэд чи надад өгөхгүй юм уу??

Тэхён: эгчээ,би ямар таван төгрөгний орлоготой биш дээ...үнсэлт бэлэглэе "үнсэх"

Би: чи ёстой нэг "инээх"

Тэхён: баяртай эгчээ "гарах"

Би: ммм...эрт ирээрэй "орилох" гэж түүнийг гаргаж өгөөд гэрлүү орж байтал Бэкхён цохин дээрээ намайг аймшигтай ширтэж байв.Би цочин амандаа "юу вэ??" гэж хэлээд гэр лүү орлоо.Аяга тавгаа угааж дуусаад өрөөндөө орох гээд явж байхад хажуугаар хурдан гараад гүйчихлээ.Өрөөндөө ороход минь ширээн дээр нэг зүйл байлаа,очин харвал -Төрсөн өдрийн мэнд хүргэе...боолоо- гэсэн байлаа.Хэн гэдэг нь тодорхой Бэкхён,энэ гэрээс өөр намайг боол гэж дуудаж бас үздэг ч хүн байхгүй.Ааш муутай,их зантай тэнэг залуу.Өдөржин хийх зүйлгүй Тэхёны өрөөнд орон зурагт үзэн сууж байгаад аль хэдийн нам унтчихсан байв.Босон хоол хийгээд байж байтал ах эгч хоёр томилолтоор явж Тэхён ирж Бэкхён харин алга байв.Тэр үргэлж оройтож заримдаа согтуу ирдэг болохоор нээх их тоохгүй хоолоо идэж байтал утас дуугаран хартал Бэкхён.

Би: за

Бэкхён: гараад ир

Би: юу??

Бэкхён: эзэн чинь гараад ир гэж байна "таслах"

Би: хэн миний эзэн юм?? "үглэх"

Хувцасаа өмсөөд гархад Бэкхён үүдэнд зогсож байлаа.Тэрээр намайг дагуулан явсаар архины мухлагт ирлээ.

Би: энд яах гэж??

Бэкхён: чиний төрсөн өдрийг тэмдэглэх хэрэгтэй биз дээ

Би: баярлалаа

Бэкхён: муухай хандаж байсныг минь уучлаарай

Би:...

Бэкхён: би нэг охинд сайн гэж хэлэхэд зүрх минь хатгуулж өвдөх шиг болж хардах мэдрэмж төрөх нь тэр.

~Миний үзэсгэлэнт боол 2~ "COMPLETE"Where stories live. Discover now