#5

7.9K 482 1
                                    

Бэкхён: чи үнэхээр..би чамайг миний өрөөг цэвэрлээд хэрэггүй гэж хэлсэн биз дээ "уурлах"

Би: уучлаарай...зургийг чинь-

Бэкхён гаран эмийн сан авчраад: одоо энэ зураг биш чиний гар чухал байна гээд Нахёны зүссэн гарыг боож өглөө.

Би: гэхдээ...үнэтэй зураг байсан биз дээ

Бэкхён: тийм ч үнэтэй биш болохоор санаа зоволтгүй "боож дуусах"

Би: би гарлаа "гарах"

Бэкхён өрөөндөө үлдэн шалан дээгүүр
хагарсан жаазтай зургийг санаа алдан тэрхүү хагарсан шилийг түүхдээ Тэёонтой авхуулсан зурагны ард байх Нахёны зураг байхгүй байгааг анзаарлаа.Тэрээр тэр зургийг энд тэндгүй хайсан бөгөөд яах аргагүй хамгийн сүүлд жаазны ард хийсэн гэдгээ сайн санаж байв.

Нахён Бэкхёны өрөөнөөс гараад өрөөндөө орон дахиад л зүрхээ дарах нь тэр.Магадгүй дахиад л цохилсон байх.Бэкхён тэрэнд зургийг нь хагалсанд биш гараа зүссэнд нь ууралсан болохоор сэтгэл нь тайвширж бас зүрх цохилж,догдолж эхлэх нь тэр.Гэнэт тэр зурагны ард байсан өөрийнхөө зургийг санан халааснаасаа гаргаж ирээд сайн ажиглавал яах аргагүй Нахёны зураг гэтэл яагаад түүнд байж байгааг,бүр ийм зургийг харж байгаагүй гээд Нахёнд асуулт дүүрэн байв.Орой болж Тэхёныг ирэх хүртэл Нахён өрөөндөө хэвтсээр босон оройн хоолоо хийж дуусгаад тэд хоолны ширээндээ цугларлаа.

Энэ удаа бас Нахён Тэхён нар ярьж,Бэкхён л дуугүй хоолоо иднэ.Энэ бараг хоол болгон давтагддаг зүйл.

Тэхён: Эгчээ та Чэн хёнтэй ямар холбоотой юм??

Би: юу??

Бэкхён: Чэн хэзээ чиний ах болчихсон юм??

Тэхён: эгчээ тэд нартай битгий нийлээрэй!!

Би: яагаад??

Тэхён: тэрийг Бэкхён хён явсаны дараа хэлье "шивнэх"

Тэд тэр үгнээс хойш юу ч дуугарахгүй байсаар хоолоо дуусган Бэкхён өрөөлүүгээ орж Тэхён,Нахён нар аяга тавгаа угаахаар үлдлээ.

Би: тэгээд яасан??

Тэхён: Бэкхён бас тэдний фракц яг үнэндээ тийм ч сайн харилцаатай биш,харин бид бол аль алинтай нь сайн харилцдаг

Би: яагаад тийм болчихсон юм бол??

Тэхён: хэлж болох үгүйг мэдэхгүй ч тэр бол Бэкхён хён бас-

Бэкхён: дуугүй бол!!...Тэхён дагаад яв!! "явах"

Тэд явсанаас Нахён аяга тавгаа угааж дуусаад өрөөндөө орон гитараа барин ая зохиох гэж оролдож байхад Бэкхён усанд орсон бололтой үс нь норон ус дусалсаар орж ирэн

Би: хаалга тогшиж мэддэггүй юм уу??

Бэкхён: боолынхоо өрөөнд орж ирэхэд хаалга тогших ямар хэрэгтэй юм??

Би: боол ч гэсэн хүн!!

Бэкхён: үс хатаагаад самнаад өг

Би: "гайхах" яагаад би гэж??

Бэкхён: зүгээр л хэлсэнээр минь хий!! "Нахёны тольны өмнө очиж суух"

Нахён шүүгээнээсээ үсний сэнс гаргаж залгаад түүний үсэнд хүрэхэд түүнд сэтгэл догдлох,дотор нь гижигдэх мэт тийм мэдрэмж төрж байлаа.Нахён Бэкхёны үсэнд зөөлнөөр хүрэн үсийг нь сэнсдэн хатааж дууссан сам аван зөөлөн самнаж өглөө.Бэкхён эхлэсэн цагаас эхлэж түүнийг толинд туссан түүний төрх рүү ширтэж байсан юм.

"Бэкхёны талаас"

Усанд ороод гарж ирэхэд Нахёны гитарын дуу гэрээр нэг хадаж байлаа.Нэг л мэдэхэд би түүний өрөөнд орон зогсож байв.Яагаад ч юм түүгээр хийлгэхийг хүсдэг зүйлээ хийж үзмээр санагдан үсээ хатаахыг түүнээс хүслээ.Тэр анх ирэхэд би түүнд дургүй байсан учир нь ихэр минь нас барсанаас 3 сарын дараа тэр охин ирж,ээж аав түүнд ихэрийн минь нэр Нахён гэх нэрийг өгчихсөн гэвч тэд өргөж аваагүй.Тийм ч болохоор би түүнд дургүй байсаар,харьцахгүй байсаар 16 нас хүрэхэд өсвөр насны хөвгүүн болохоор сэтгэл минь түүнийг шохоорхох болсон,гэвч энэ шохоорхол минь нэг л мэдэхэд хайр болон хувирж,түүний бүх зүйлийг хайрлах болж,үйлдэл бүр нь хайр хүргэдэг болсон,түүнийг хүсэх болж,түүнтэй хамт хийхыг хүсдэг зүйл олон болж,түүнийг харахаар л жаргалтай болдог болсон.Гэхдээ яагаад ч юм түүний нэр Нахён болоод ч тэр үү,түүнд ойртож зүрхэлдэггүй учраас Тэёонтой үерхсэн ч сэтгэл минь огтхон ч өөрчлөгдөөгүй.Үргэлж далдаас харан,орой унтсан үед нь орон духан дээр нь үнсэн гарж ирдэг.Түүнийг дэргэдээ байлгах өөртөө сайн болгох ганц арга нь түүнийг боолоо болгох.Одоо ч тэр миний үсэнд хүрч байгаа нь надад хязгааргүй их аз жаргалыг авчирч байна.Энэ охин хэзээ минийх болох бол?? Энэ охин минийх болох болов уу?? Эсвэл үүрд боолоо болгох уу?? Тийм ээ,Боолдоо хайртай...Миний үзэсгэлэнт боол Нахён

~Миний үзэсгэлэнт боол 2~ "COMPLETE"Where stories live. Discover now