Chapter 8

2.6K 156 1
                                    


Би: гүйцэтгэх захирлаа та энд ямар хэргээр.
Г.захирал гарандах виногоо өргөн: чамайг маргаашын шоунд гол загвар өмсөгч болохоор болсонд баяр хүргэх гэж ирлээ.
Би: та ор л доо. "бурхан минь юу болоод байнаа. Энэ хүнийг гэртээ оруулах нь зөв үү? Гэхдээ бас би оруулахгүй шууд хөөгөөд явуулж чадна гэж үү? Ааш ойрд яагаад надад ийм таагүй зүйлс тохиолдоод байнаа."
Г.захирал шууд гутлаа тайлан буйдан дээр очин суугаад: 2 хундага аваад ирээч.
Би: манайд стакан л байна болно биз дээ.
Г.захиар: болноо. Би сая найзуудтайгаа жоохон юм балгачихсан зүгээр биз дээ
Би ширээн дээр 2 стакан тавингаа: зүгээр дээ "бушуухан шиг л явж үзээсэй"
Г.захирал 2 стаканд вино хийнгээ: чамайг манай агентлагт орсонд би их баярлаж байгаа шүү. Бас ороод удаагүй байж шууд л гол загварыг өмсөхөөр болчдог
Би: баярлалаа "ямар эвгүй юм бэ? Энэ бүхэн надад үнэхээр таалагдахгүй байна"
Г.захирал: за чиний төлөө энэ хундгыг уучхъя. Төлөө "уух"
Би зүгээр виноноос амтлаад ширээн дээр тавингаа: баярлалаа захирлаа. Та одоо эртхэн харьж амарсан нь дээр байх. Би ч гэсэн маргааш чухал шоутай эрт амрах хэрэгтэй байна
Г.захирал: ээе захирал чинь чамд баяр хүргэх гэж энэ хүртэл ир байхад би ингээд явуулчихаж болно гэж үү "гуян дээр минь гараа тавьчихав"
Би гарыг нь гуян дээрээсээ аван: энэ хүртэл ирсэнд тань үнэхээр их баярлалаа. Гэхдээ орой болчихож та эртхэн гэртээ харьж амрах хэрэгтэй байх. Эхнэр хүүхэд тань ч гэсэн хүлээж байгаа "ширээн дээр нь гэр бүлийх нь зураг байсныг санаад ингээд хэлчихэв"
Г.захирал: гэрт хэн ч байхгүй ээ. Эхнэр хүүхдүүд маань амралтанд явчихсан. Би гэртээ ганцаараа уйдаад байх юм байна шүү дээ "тэр согтоод эхэлчихсэн бололтой. Мөн уур амьсгал нэг л эвгүй болоод ирлээ."
Би: та гэртээ хариад сайхан унтчих би ч гэсэн эртхэн унтаж амарлаа "кай ороод ирэхгүй юм даа гэж бодсоор би буйдангаас бослоо" гэтэл гүйцэтгэх захирал миний бугуйнаас татан өвөр дээрээ суулгачихав
Би: та чинь яаж байнаа. Яг одоо манайхаас гар надад таалагдахгүй байна. "босох"
Г.захирал намайг босох гэтэл дахин бугуйнаас татан нөгөө гараараа намайг алгадаад буйдан дээр унагаачихав: хүн эвээр хэлээд байхад ойлгох тийм хэцүү байна уу? чи тийм үнэтэй хүн үү? Хэд хэрэгтэй юм айн
Би хацраа барьсаар буйдан дээр унаад: би таныг арай ч ийм хүн гэж бодоогүй би цагдаа дуудчих нь шүү. Яг одоо яв "орилох" "нүднээс минь нулимс урссаар" би босох гэж оролдтол захирал намайг түлхээд буйдан дээр унагаачихав.
Би босч зогсон захирлыг алгадаад: яг одоо манайхаас яв. Би таныг цагдаад заавал өгөх болно одоо зайл "орилох"
Г.захирал: тэгэхгүй юу надад хамаагүй гэж хэлээд намайг дахиад нөгөө хацарлуу минь алгадчихав.
Би тэр алгадалтанд нь шууд газар уналаа:......... "бурхан минь надад тусла л даа" "уйлах"
???: эмэгтэй хүнд гар хүрдэг арчаагүй новш. Май ингээд шангаа хүрт "гэж хэлэхтэй зэрэгцэн гүйцэтгэх захирал газар уналаа.
???: нами зүгээр үү? Энэ муу новш чамайг гэмтээсэн үү? "энэ хүн бол кай байлаа"
Кай-н талаас
Би түлхүүрээ авахаар Нами-н гэрийн хаалгыг тогшлоо. Гэвч хэн ч хариулахгүй байхаар нь буцаад явах гэтэл хаалганы цаанаас Намигийн орилох дуу сонсогдох нь тэр
Би: байзаарай энэ чинь Нами байна. юу болоод байлаа. "энэ удаад би бүр хаалгыг нүдэж байлаа." яах вэ? Дотор үнэхээр нэг зүйл болоод байна. Би яах ёстой юм болоо. Нээрээ код. Кодоо солиогүй байгаасай. "код хийх" азаар код нь зөв байж тааран хаалга онгойлоо.
Намайг ортол нэгэн эр: тэгэхгүй юу надад хамаагүй гэж хэлээд Нами-г алгадчихав. Нами ч газар унаад өглөө.
Би тэсэлгүй очин: эмэгтэй хүнд гар хүрдэг арчаагүй новш. Май ингээд шангаа хүрт гэж хэлээд тэр эрэгтэйг хамаг хүчээрэй цохин унагаагаад Нами руу харан: Нами зүгээр үү? Энэ муу новш чамайг гэмтээсэн үү? гэж асуулаа.
Нами:............. "тэр шоконд орсон байдалтай харагдах ба хоёр хацар нь улайчихсан бас цамц урагдаад нүднээс нь нулимс сул асгарч байлаа."
Би: аа муу новш чинь чи яаж ингэж чадаж байнаа. Би өөрийн мэдэлгүй сандал аван тэр эрэгтэй рүү дайрлаа. Энэ үед
Нами миний араас тэврэн: битгий би чамайг надаас болж хэрэгт ороосой гэж хүсэхгүй байна гэж сонсогдохтой үгүйтээ хэллээ"
Би нөгөө эр лүү харан: чамд эндээс зайлах 5 сэкунд өгье. Яг одоо эндээс зайл гэхэд тэр эр ч ум хумгүй гаран зугтаалаа.
Би Нами руу эргэж хараад: Нами зүгээр үү? тэр үнэхээр чамайг яагаа ч үгүй биз??? "тэр юу ч хэлэлгүй намайг чанга гэгч нь тэврээд уйлж эхэллээ. Түүний хамаг байдаг бие нь чичирч, хөл дээрээ арай яадан тогтож байх шиг санагдаж байлаа."
Би эргүүлэн чанга тэврээд чихэнд нь: Нами саяных бол хар дарсан зүүд. Өглөө сэрэхэд бүх зүйл хэвэндээ орсон байх болно. Би чиний хажууд байгаа болохоор битгий ай гэж шивэлээ. Нами хариуд нь зүгээр л толгой дохьлоо. Гэхдээ тэр уйлсаар л....
Би тэрний мөрнөөс түшин явсаар оронд нь хэвтүүллээ. Түүний хоёр хацар нь гарны ором ороод улайчихаж. Одоо шатах гэж байгаа мэт л халуун байгаадаа. Босч мөс авчирсан нь дээр байх гэж бодон бостол Нами миний гарнаас татан: битгий намайг орхиоч гуйя чамаас гэж шивнэлээ.
Би: үгүйдээ би чамайг орхихгүй. Санаа амар байж болно. Өнөөдөртөө би энд үлдье. Одоо харин би босоод мөс аваад ирье. Хацар чинь улайчихаж. Тайван хэвтэж байгаарай
Нами: "толгой дохих"
Би мөс аваад ороод иртэл тэр аль хэдийн унтчихжээ. Би мөсөө буцааж хөргөгчинд хийгээд Намигийн хажууд сандал авчран суулаа. Гэтэл би бэлтгэлийн заалруу явах ёстойгоо санах нь тэр. Гэхдээ одоо би Нами-г орхиод явж чадахгүй. Юу ч гэсэн Сухо ахтай утсаар ярих хэрэгтэй.
Би: байна уу?
Сухо: өө кай зүгээр үү яагаад ирэхгүй ингэж их оройтоод байна.
Би: ммн ахаа би өнөөдөр очиж чадахгүйнээ гээд би болсон явдалыг товчхон тайлбарлав.
Сухо: тэгвэл дараа сайн бэлдээрэй бид хэд очих арай болоогүй байна.
Би: за баярлалаа ахаа
Сухо: Нами-г сайн хараарай баяртай
Би: баяртай. Утсаар яриад Намигийн өрөөрүү ортол тэр хар дараад хамаг бие нь хөлөрчихсөн бас юу нь мэдэгдэхгүй зүйл амандаа бувтнаж байлаа.
Би сандалдаа суун түүний гараас атгахад тэр буцаад хэвийн болоод тайван унтаж эхэллээ.
Миний талаас. Өглөө нь
Өглөө болоход би ганцаараа сэрлээ. Мэдээж кай хажууд минь байсангүй. Би босоод өчигдрийн зүйлсүүдээ цэвэрлэхээр зочны өрөөндөө орлоо. Гэтэл өчигдөр юу ч болоогүй мэт бүгд цэвэрхэн байх нь тэр.
Би: зүүд байсан юм байхдаа. Үгүй дээ энийг кай хийж. Тэр өөрөө надад зүүд гэж бод өглөө болоход бүх зүйл сайхан болсон байна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэр л энэ бүгдийг хийсэн байх нь. Байз энэ чинь юун цаас билээ. "хөргөгчин дээр наалддаг цаас наачихсан байлаа. Мөн цаасан дээр юм бичжээ." Унштал сайхан амарсан уу? би 7 цаг 45 минутанд танайхаас гарлаа шүү. Ажил гараад явлаа. Бүх зүйлийг чинь цэвэрлэчихсэн болохоор өчигдрийн явдалыг зүгээр л нэг зүүд гэж бодоорой. Аан тийм хөргөгчинд мөс бэлдчихсэн байгаа хацар дээрээ тавиараа. Дараа уулзатлаа баяртай. гэчихсэн байлаа.
Би өарийн эрхгүй л тэр хүнд татагдаад байх шиг. Гэхдээ яг юунд нь татагдаад байгаагаа ойлгохгүй юм. Хайр ямар ч шалтгаангүй байдаг гэдэг нь л энэ байхдаа. Би сэтгэлээ татаж авч чадах болов уу? Хэзээ ч минийх болохгүйг нь мэдсээр байж хайрлаад яваад байх нь зөв юм болов уу?  

Миний хөрш эксоWhere stories live. Discover now