Chapter 19

2K 114 2
                                    


Би: юу ч болсон чамайг орхихгүй ээ.

Кай-р тоглох гэсэн биш хоёуул хоёуулаа шалдаа буусан тэр өдөр би их зүйлийг ойлгосон билээ. Кай өөрөөсөө намайг явуулж чадахаар их хайртай гэж хэлсэн нь миний нүдийг нээх шиг л болсон юм. Тэгээд би кай-г надаас сална гэвэл тэгж кай шиг явуулж чадах болов уу гэж өөрөөсөө асуусан юм. Мэдээж би яахан чадах билээ. Надад тийм зориг үнэндээ л байхгүй юм билээ. Би өөрийнхөө дэндүү хувиа хичээсэн нэгэн байснаа ойлгосон юм. Хайр гэдэг нь дан ганц өөрөө жаргалтай байхад биш нөгөө хүнээ ч гэсэн мөн жаргалтай байхад оршдог юм билээ.
Би: вөөв залуус гэсэндээ заваан байна шүү...

Тэд ойрын үед шинэ цомог гээд үнэхээр завгүй байгаа. Харин би нөгөөдрөөс ажилдаа орно. Тиймээс завтай байгаа дээрээ залууст хоол хийж өгье гэж бодоод эднийд орж ирчихээд байгаа нь энэ.

Би зөвхөн том өрөөг нь л цэвэрлэлээ. Учир нь залуусын хувийн орон зайд халдахыг хүсээгүйдээ тэдний өрөөнүүдийг нь орхисон юм. Тэгчихээд би ахиухан шиг шөл хийн хажуугаар нь сурсан хэдэн хачраа хийж тавьчихаад кай-н өрөөлүү орлоо. Гайхалтай нь кай-н өрөө үргэлж цэвэрхэн байдаг.

Би кай-н өрөөнд орон гэрээсээ авчирсан өөрийнхөө дэрийг кай-н дэрний хажууд тавьлаа. Мөн өөрийнхөө хамгийн зөөлөн үнэртэй усыг цацахаа мартсангүй. Шөл буцлах болж байсан болохоор би буцан гал тогоонд орон хоолоо аягалж эхэлтэл залуус ороод ирлээ.

Сэүн: мммн үнэхээр сайхан үнэртэж байна.

Бекхён ах: ер нь Кай эртхэн Намитай үерхэхгүй яасан юм бэ? тэгсэн бол хэдүүлээ арай эрт эмэгтэй хүнээр халамжлуулж эхлэх байсан байнашд тэ.

Чанёол ах: харин тийн нэг нь л найз охинтой болоход ингэж байгаа юм чинь 2 3 нь найз охинтой болвол бүр өдөр болгон хоолтой байх юм шүү "чөтгөрийн инээд"

Сухо ах: ишшш энэ хоёр ийм л юмаа боднодоо.

Тау: гэхдээ л гоё байна. Гэртээ ороод ирэхэд эмэгтэй хүн хоол хийгээд зогсож байхыг харах сайхан байна шүү.

Кай: одоо болно битгий миний охинруу хандраад бай гээд ирж намайг тэвэрлээ.

Шиүмин ах бид 2луу харж зүрхээ дараад: ганц бие хүний зүрхны шархыг та хоёр хөндлөөдөө.

Кай тоосон ч шинжгүй над руу харан: миний охин ядарсан уу?

Би толгойгоо сэгсрэн: үгүй ээ огтхон ч ядраагүй.

Миний хөрш эксоWhere stories live. Discover now