Нүүж ирсэн нь

8.7K 362 9
                                    

Жүхэгийн талаас

"Ёооооо, гуйж байна надтай гадуур гарчих л даа! Надаа ямар ч найз байхгүй." хэмээн би хажууд алхах залуугаас шалан гуйна.

"Заа за!!!" гээд Хусог инээмсэглэн "Битгий санаа зов, убба нь чамд энэ хавийг үзүүлье."

Бид хоёр их сургуулийн хашаанд орж ирэхэд "Заа байр чинь хаана юм? Ачаагаа задлахад чинь туслах уу?" гэж тэр надаас асуулаа.

"Үгүй дээ хэрэггүй. Би өөрөө янзалчихна. Эндээ тохижчихоод таныг урина аа."

"Вуууааа!! Хусог убба байна шд ээ!"
"Тэр хажууд байгаа охин нь хэн бэ?"
"Баяртай убба!"

Би "Тэр охид миний тухай яриад байна уу? Таны тухай яриад байна уу? Воооооо........миний хачин үеэл ч энд алдартай бололтой???!!"

"Хөөе!" Хусог тоглоом хийн худлаа ярвайн мөр лүү зөөлөн нудрав.

Би "Зүгээр тоглож байна~ Хусог убба шилдэг нь! Тиймээс надад хоол аваад өг."

"Үгүй ерөө" гээд Хусог худлаа хөмсгөө зангидан "Үнэгүй хоол авахуулах болохоороо үргэлж хүнийг ашиглаж байх юм."

Зохиогчийн талаас

"Өө энэ байна." гээд Хусог кафед орж ирэн дандаа найзуудтайгаа хамт суудаг ширээ рүүгээ Жүхэг дагуулсаар "Энд сууж бай. Би чамд өглөөний цай аваад ирье."

Жүхэ "Баярлалаа!" гээд сандал дээр суун түүнийг хоолоо авахаар явахыг харна.

Дэмий суухын оронд Жүхэ ээж, аав руугаа Хуби тосож авсан, Сөүлд дажгүй сайн байгаа санаа зовох хэрэггүй хэмээн зурвас явууллаа. Хусог улсын шилдэг сургуульд сурахаар жилийн өмнө Гуанжүгаас Сөүл руу ирсэн бөгөөд Жүхэ ч мөн түүнтэй адил нэг сургуульд сурахаар нүүж ирсэн нь энэ байв.

Жүхэ утсаа тавин шанаагаа тулан эргэн тойрноо харна.

Түүний хажуунаас "Тэр шинээр ирсэн орж ирсэн юм уу?"
"Тэрийг хөөмөөргүй байгаа ч энэ чинь бидний ширээ."
"Бас Хусог хаана байнаа?" хэмээн шивнэлдэх дуу сонсогдов.

Хусог гэхийг сонсонгуутаа Жүхэ эргэж харвал түүний дэргэд 6 залуус зогсох ба тэд өөр лүү нь харж байхыг олж харлаа.

Хэсэг гайхан сууснаа "Миний тусламж хэрэг болоо юу?"

"Аа.........юу ч биш ээ." гэж хамгийн өндөр нь инээмсэглэн "Бид нар өөр газар суучихая даа."

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршWhere stories live. Discover now