Зөвлөгөө

3.1K 237 4
                                    

Жүхэгийн талаас

"Пөөхх тэр өдрийн санаж байснаас гэр чинь илүү том харагдаж бах чинь." гээд тэдний гэр лүү дотогш орлоо.

"Магадгүй чи хэтэрхий их согтуу байснаасаа болоод зарим зүйлсийг анзаараагүй байх." Шюга ард хаалгаа хаан "Чамайг дахиж гэртээ оруулсандаа итгэж чадахгүй нь. Би яг галзуурсан байх аа."

"Хмн надаар туслуулмааргүй байгаа юм уу?" гээд өмнө нь согтуудаа унтсан буйдан дээр нь суулаа.

"Дахх тэгэх гээд л би чамайг оруулж байгаа юм биш үү." гээд буйдангийн нөгөө талд суун "Энд цагаа дэмий үрэхээ больцгооё. Би юу хийхийг хэл дээ."
Аашш нэг минут ч зүгээр суулгачихгүй юм аа.

Би "Заа........нөгөө........" өчигдөр интернэтээр хайсан юмаа санахыг хичээж хэсэг чимээгүй боллоо.

"Юугаа хийгээд байгаа юм? Алив." Шюга нухацтай царайлан сууна.

"За харц тулгарахаас эхэлцгээе. Өмнөх шигээ холоос харж зогсохын оронд чи түрүүлж түүн рүл эгцлэн харах хэрэгтэй. Охид өөртөө итгэлтэй залууст дуртай байдаг юм. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Энгийн мэндлэх ярихаас эхлэх нь зүйтэй." Тийм ээ би ер нь хайлтын сайт ашиглаагүй л дээ.

Шюга "Аахх энэ чинь үнэхээр хэцүү юм байна!" хэмээн гоншгонолоо.

"Яг ч тэг гэхгүй л дээ. Гэхдээ чи оролдоод үзэх ёстой." би түүнийг зоригжуулж өгөн "Намайг тэр байна гээд төсөөлөөд надтай яриа өрнүүлэх гээд үз дээ."

Шюга "Юу?! Том андуураарай чамд тэрэн шиг гэх юу ч байхгүй!"
Гайхалтай магтсанд баярлалаа гаахх 😖😤😡

"Зүгээр л хараал идсэн жүжиглэж чадахгүй нь үү?!"

"Блахх за яахав."гээд гүнзгий санаа алдлаа.

"Аа..................." гэж маш маш маш удаан гацсанаа "Ч- ааахх чадахгүй нь ээ."

Би "Юу? Яагаад?"

Юнги "Хачин юм байна! Чамайг бүр мэдэх ч үгүй бас би энд байхад чамайг тэр гэж огтхон ч төсөөлж чадашгүй нь."

"Хөөе бид нэг долоо хоногийн турш нэгнээ тодорхой хэмжээнд мэддэг болсон. Өдөр болгон л чамайг харж байна бас гэрийнхээ үүдэнд байхыг чинь хүртэл."

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршWhere stories live. Discover now