Төгсөлтийн баяр

2.8K 270 16
                                    

Зохиогчийн талаас

Жүхэгийн бяцхан зүрх цээжиндээ багтаж ядан түргэн цохилох бөгөөд гарын алга нь хөлөрнө. Тэр болон БиТиЭс-н залуус Жин, Юнги хоёрыг дипломаа гардаж авах мөчийг хүлээж ядна.

Энэ хичээлийн хурдан болж өнгөрсөнд Жшхэ санаа алдан сууна. Тэрээр энэ сургуульд шилжиж ирэн бүдүүлэг Юнгитэй танилцаж байсан нь өчигдөрхөн мэт санагдана. Гэтэл одоо тэд хосууд болж Юнги их сургуулиа төгсөн явах гэж байгаа билээ.

Дөрвөн жил хичээсний эцэст сургуулиа төгсөх хоёр ахыгаа хараад залуус баяртай байх ч дахиад энэ сургуульд тэр хоёртойгоо байхгүй гэдэгт бяцхан сэтгэл нь гонсойно.

Төгсөгчдийн суудалдаа суух Юнги төгсөгчдийн ар гэрийнхний дунд байх Жүхэ рүү харан инээмсэглэв. Тэд хоёул жаргалтай, баяртай байгаа ч гэсэн үүнээс хойш нэг сургуульд хамт сурч нэгнээ байнга харахгүй гэдэгт гунигтай байлаа. Юнги Дэгү рүү явж тэндээ ажилд орж Жүхэ Сөүлдээ үлдэж дахин 2 жил сурах ч юм билүү хэн мэдлээ. Тэд нэгнээсээ хол байна гэж бодох төдийд энэ нь муухай санагдана. Гэвч ирээдүйд тэр хоёрт болон БиТиЭс-н үлдсэн залууст юу тохиолдохыг хэрхэн мэдэх билээ.

"Одоо дараагийн төгсөгчөө уръя. Мин Юнги!"

Юнгиг суудлаасаа босоход Жүхэ алдартай од харсан мэт хүчтэй алгаа ташин баярлана. Мөн тэр камераа барин найз залуугийнхаа зургийг зогсоо зайгүй авсаар нөгөө алга ташилтаа ч мартаж орхино.

"ЭНЭ ЧИНЬ МАНАЙ ХЁН!!!!!" хэмээн хашхиран орилолдох БиТиЭс-н залуусын яг одоо хичнээн тэнэгдүү эсвэл хөгжилтэй гэмээр здүр зургийг хараад бусад хүмүүс инээлдэв.

"Түүн шиг залхуу хүн их сургуулиа төгсөж чадсан гэдэгт итгэж өгөхгүй нь ээ." хэмээн дипломаа гардан авах Юнгиг харсаар Намжүүн хэлэв.

Хөтлөгч дараагийн хэд хэдэн төгсөгчийг зарласны дараа Жиний ээлж ирэх нь тэр.
"Дараагийн хайр татам төгсөгч Ким Согжин!"

Хамгийн том ахыгаа дэмжин БиТиЭс-н залуус дахиад л танхим нураах шахам чангаар орилолдон үсэрцгээнэ. Жинийг агаарын үнсэлт илгээхэд залуус инээн хашхирцгаав.
Жүхэ харин тэднийг бусад хүмүүст саад болж байна гээд хамгаалагчид аваад гарахаар чанга чимээтэй байна гэж бодно. БиТиЭс-рүү Жүхэ тоглой сэгсрэн харж инээгээд буцаж урагш харан Жинд баяр хүргэн алгаа ташлаа.

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршWhere stories live. Discover now