[1]. Эргэлзээ

6K 419 42
                                    

Би албан ёсоор коллежийн оюутан болсон бөгөөд бага ах Ким Тэхён, найз Жонгүгтэй нэг коллежид суралцах гэж байна.  Мөн надад хэд хэдэн бодсон зүйл байна. Нэгт, ах маань миний дээд курс. Бас оюутнууд биднийг хоорондоо холбоотой гэдгийг мэдэгдхийг тийм ч их хүсэхгүй байна. Мэдээж ах маань алдартай болох байх. Тийм ч учраас ахаас минь болж надтай найзлах гэсэн хүмүүсээс хол байхыг хүсч байна.

Хоёрт гэвэл, би одоо байнга Чэрин эгчтэй уулзаж чадах нь. Би Тэхён ахын найз охин Пак Чэринтэй их дотно болсон. Тэр ч надад сайхан ханддаг.

"Хөөе Ким Хэсү!! Яагаад ингэж их удаад байгаа юм? Чи нүүрээ ч будаагүй бас-"

"Тайвширч үз! Би удахгүй буулаа" Хэмээн үснийхээ ширэлдээсийг гаргангаа өрөөнөөсөө хашгирна. Би өчигдөр унтахаасаа өмнө үсээ угаасан боловч ангижруулагч түрхэхээ мартчихаж. Тийм болохоор л одоо үсээ самнах гэж үйлээ үзэж байна.

"Ёооё, болихоос" гэсээр үүргэвчээ үүрэн, бууж ирэхэд үсний сам маань миний үснээс зүүгдсэн байх аж.

"Өглөөний мэнд" Намайг машинд идэх талх хайж байхад Намжүүн ах ийн мэндлэв.

"Өглөөний мэнд, Согжин ах аль хэдийн явчихаа юу?"

Тэр толгой дохин "Тхх"

"Хичээл тараад уулзая"

"Баяртай" Намжүүн гар даллахад би инээмсэглээд Тэхёны машинруу хар хурдаараа гүйв. Хаалга онгойлгоод суухдаа Жонгүгийг олж харлаа.

"Чи энд байсан хэрэг үү?" Хэмээн үсэнд орооцолдсон самыг минь харах түүнээс асуув.

"Тийм ээ. Ч.чамд тусламж хэрэгтэй юу?" гэхэд би толгой дохин түүнд ойртов.

Жонгүгийн гэр манайхаас хол биш болохоор Тэхён хамт явахыг зөвшөөрсөн бололтой.

Чэрин эгчийг зорчигчийн суудалд суухыг харан "Чэрин эгчээ өглөөний мэндддд!!"

Тэрээр инээмсэглэн "Чамд ч бас өглөөний мэнд"

"Бүсээ зүү Хэсү!" Тэхён коллежруу жолоодох явцдаа ийн зандрахад би дуугүй л хэлснийг нь хийгээд, талхаа иднэ.

"Яааая" Жонгүг өнөөх самыг миний үснээс угз татахад би ийн орилох нь тэр.

"Уучлаарай"

"Наадхаа өгч бай даа"

Би түүнээс сам аван ахиад л ширэлдээстэй үстэйгээ ноцолдож эхлэв. Коллежид ирэхээс өмнө үсээ аятайхан янзлаад амжлаа. Машинаас буугаад би тухайн барилгыг ямар том болохыг хараад уулга алдаж орхив. Олон олон оюутнууд нааш цааш холхилдох бөгөөд байнга хардаг дүрэмт хувцас биш энгийн хувцас хараад ч тэр үү доглолыг мэдрэнэ.

[Дууссан] ENIGMA 2 | pjmWhere stories live. Discover now